• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түүх болон ард түмэнд нэр төрдөө нийцсэн хариулт өгнө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-15 17:32:15

         Ши Жиньпин хэлэхдээ, манай ард түмэн амьдралд хайртай, улам сайн боловсрол эзэмшиж, тогтвортой ажлаар хангагдаж, улам их орлого олж, нийгмийн баталгаа найдвартай, эм эмнэлэг эрүүл мэндийн өндөр төвшинтэй үйлчилгээ хүртэж, тохилог орон сууц, сайн сайхан байгаль орчинд амьдарч, үр хойч нь улам сайн ажил амьдралтай болохыг хүсдэг. Ард түмний хүсэл мөрөөдөл бол бидний тэмцэх зорилт мөн гэлээ.

         Тэрээр цааш нь хэлэхдээ, шинэ байдалд манай намд маш олон өрсөлдөөн сорилт тулгарч байна. Намын дотоодод шийдвэрлэх шаардлагатай их олон асуудлууд оршиж байна. Ялангуяа зарим намын гишүүн, боловсон хүчний дунд авилгын хэрэг, ард түмнээсээ ангижирсан, хэлбэрийн үзэл, хүнд суртал гэх зэргийн асуудлууд оршиж байгаа учраас дорвитой шийдвэрлэх хэрэгтэй байна. Бүх намаараа өндөр сэрэмжтэй байх хэрэгтэй гэжээ.

        Үүрэг хүнд, зам хол байна. Төв хорооны шинэ удирдах хамт олон ард түмэнтэй сэтгэлээ холбон, жаргал зовлонгоо хуваалцан, ард түмний хамт шаргуу хатуужилтай ажиллаж, түүх, ард түмэндээ нэр төрдөө нийцсэн хариулт өгнө гэж Ши Жиньпин онцолсон байна.


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе