• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ү Бангүө Монголын Улсын их хурлын дарга З. Энхболдтой хэлэлцээ хийжээ

CRI       (GMT+08:00) 2013-01-30 19:18:21

       Ү Бангүө хэлэхдээ, Хятад Монгол дипломат харилцаа тогтоосон 60 гаруй жилийн турш, найрсаг хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны гол хандлага болсон юм. Хятадын тал стратегийн өндөрлөгөөс Монгол улстай харилцаагаа хүндэтгэж хөгжүүлэн, Монголын талтай хамт хоёр орны харилцааны агуулгын нэн баяжуулахад бэлэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, хоёр талаараа стратегийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орны залуучууд, хэвлэл мэдээлэл, орон нутгийн найрсаг хэлхээ холбоог улам өргөтгөн, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт харилцан дэмжиж, харилцан зохицуулах сайн сайхан уламжлалаа үргэлжлэн баталж, хоёр талын хамтын ашиг сонирхлыг хамгаалах хэрэгтэй гэжээ. Ү Бангүө хэлэхдээ, Монголын талын Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг нийгмийн хамтын ажиллагааны байгууллагад элсэхийг дэмжиж, Монгол улсын Зүүн Хойд Азийн хамтын ажиллагаанд оролцон, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн оронтой хамтран ажиллахаа эрчимжүүлэхэд идэвхтэй үүрэг үзүүлэх болно гэжээ.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе