• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна

CRI       (GMT+08:00) 2013-02-01 09:46:37

       Ерөнхий сайд Норвын Алтанхуягтай уулзах үед Ү Бангүө хэлэхдээ, одоо Хятад Монгол хоёр орон бүр хөгжлийн зангилааны шатанд байж, ажил хэрэгч хамтын ажиллагааны нөөц ихтэй байж, ирээдүй маш саруул юм. Хоёр тал алс холыг бодолцож, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулахыг баримтлан, хамтаар хөгжих хамтын ажиллагааны чиглэлээр өөрийн орныхоо хөгжлийн стратегитай уялдуулан, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх суурин дээр хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөтгөх ёстой гэжээ. Хоёр талын холбогдох салбар хамтын ажиллагааны механизмын үүргээ бүрэн гүйцэтгэж, хууль, хөрөнгө оруулалтын орчинг боловсронгуй болгон, Хятад Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд сайн баталгаа хангахыг Ү Бангүө хүссэн байна.

       Ерөнхий сайд Норвын Алтанхуяг Ү Бангүөгийн саналыг сайшаан хэлэхдээ, Монголын тал Хятадын талтай хамтран бодит арга бодлого хэрэгжүүлж, уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтцийн байгуулалт, хил дамнан тээвэрлэх зэргийн салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бодитой төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлэхэд бэлэн байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Монгол дохь хөрөнгө оруулалтаа идэвхтэй өргөтгөхийг Монголын тал сайшаах бөгөөд түүнд таатай нөхцөлийг буй болгож өгнө гэжээ.

        Мөн үдээс хойш, Ү Бангүө Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын нээлтийн ёслолд оролцсон байна. \Сарантуяа, Навч орчуулав\


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе