|
|
||
Ли Ян
Ховор үнэт соёлын өв үлдэгдэл, судар шастарын ариун далай, урлаж сийлсэн чулуун агуй, гайхамшигтайгаар тогтсон уул ус гээд бүх зүйл бол байгаль дэлхийд зүрх сэтгэл нь татагдсан, үнэний ёсыг дээдлэн хүсэгч тэдгээр хүмүүсийн зорьж очих мөрөөдөл нь болж байдаг. Хятадын төв нутгийн Шааньси мужийн зураач Ли Ян эртний Сюан Зан хуврагийн баруун зүгт аялсан замаар дахин аялж, соёлын өвийн содон гайхамшгийг авч үлдсэн газруудаар хүрэхийг зорьжээ. Сюан Зан хуврагийн мөрөөр хийх энэ аялал нь түүнийг урлагийн жинхэнээ сонгодог зүйлд ойртуулж, хүсэж байсан мөрөөдөлд нь хүргэж чадах болов уу.
Эртний Тан гүрний Сюан Зан хуврагийн баруун зүгт аялсан, Энэтхэгт хүрч үнэн ёс, судар ном хайсан мөрийг нэхэж Ли Ян 2012 оны зун Шааньси мужийн Си-ань хотын Даянь суваргын дэргэдэх талбайгаас аяллаа эхэлжээ. Таван жилийн хугацаанд тэрбээр Сюан Зангийн очиж байсан нутгаар хүрч, аяллынхаа төгсгөлд Энэтхэгийн алдарт Наланда сүм (Nālandā Vihāra)-д хүрэхээр төлөвлөжээ. Энэ аяллаа тэр "Сюан Зангийн мөрөөр дахин аялахуй ба Ли Ян баруун зүгт аялсан тэмдэглэл" гэхээн нэрлэсэн байна. Түүний улсын дотоодод хийх аялал нь Шааньси мужийн Си-ань хотоос баруун тийш Шинжаан нутаг хүрэх юм. Зам дагуух нутгуудын урлагийн өвөрмөц сайхныг тэмдэглэж, сэтгэлд нь хүрсэн бүхнээ үнэн мөнөөр нь зурж авах юмсан гэсэн зорилт тавьжээ.
"Сюан Зан бол Хятадын соёлд асар их нэр нөлөөтэй хүн. Баруун зүгт зорчиж номын ёсыг сурахаар явсан зориг санаа нь үнэнийг мэдрэх, үнэн ёсыг олох гэсэнд оршино. Миний хувьд авч хэлбэл тэр хүний аялсан мөрөөр эрэн сүвэгчлэх нь өөрийнхөө оюун санааны орон зайгаа өргөжүүлэхэд тустай гэж боддог" гэж Ли Ян хэллээ.
Ли Янгийн хамт фото зурагчин Бай Шюн дагаж аялжээ. Сюан Зан хувраг Тан гүрэндээ буцаж ирснийхээ хойно бичсэн "Да Тангийн үе дэх баруун нутгийн тэмдэглэл" номыг биенээсээ салгалгүй авч, номоор аяллын хөтөлбөр болгосон байна. Сюан Зангийн хүрч байсан газар нутгуудад чадах ядахаар бүгдэд нь хүрэхээр аялжээ. Номд бичигдсэн эртний тэр үеийн хүмүүсийн ул мөрийг нэхэж, өмнөх хүмүүсийн үлдээсэн оюун санааны ертөнцтэй санаа бодлоо хуваалцах нь аяллын гол агуулга болжээ. Ли Ян өөрөө Си-аний Уран зургийн институтийн зургийн багш. Сюан Зангийн аялсан замаар давтаж аялах нь түүний хувьд оюун санаагаа шинэчлэх аялал байсан төдийгүй уран зургийн заан сургалтад баялаг сэдэв материал цуглуулж болох юм. Сюан Зангийн хүрч байсан газрууд тухайн цаг үеийнхээ ба хойч үеийн хүмүүсийн олон удаагийн засвар шинэчлэлтийг өнгөрөөж, баялаг агуулгатай соёл ба буддизмийн урлагийн ор мөр, дурсгалуудыг хадгалан үлдсэн байдаг. Эдгээр нь урлагийн археологийн маш өндөр үнэ цэнэтэй бөгөөд урлагийн зохион бүтээлтийн эх булаг нь болж ундарч байдаг. Уран зурагт дур бахтай хүмүүсийн харилцаанд ч ургуулан сэтгэх том орон зай буй болгосон гэж Ли Ян үздэг байна. Иймээс Сюан Зангийн баруун зүгт аялсан замаар аялж, буддын сэдэвтэй уран зургийн үнэн гайхамшгийг хайн сүвэгчлэх нь Ли Янгийн хувьд он жил удсан мөрөөдөл байлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |