|
|
||
Аяны зам дахь Ли Ян
Сюан Зан хуврагийн аяллын замаар аялахаар зорилт тавьсан Ли Янг түүний анд найзууд нь төдийлөн сайн дэмждэггүй, зарим нь огт ойлгодоггүй байна. Ли Янгийн хамт аялалд гарсан фото зурагчин Бай Шюн анх эхлээд энэ бол зөвхөн нэгэн удаагийн жирийн аялал гэж бодож явжээ.
"Ли Ян багш анх надад аяллын тухай төлөвлөгөөгөө ярихад би их эргэлзэж байлаа. Ли Ян багшийн аяллын зорилгыг би сайн ойлгоогүй тул энэ бол зөвхөн нэг удаагийн жирийн аялал гэж бодож байсан. Хэрэв аяллын зам бэрхтэй, цааш нь үргэлжлүүлж чадахгүйд хүрвэл зам дундаас буцаад ирчихье гэж Ли багштай хэлэлцэн тохирч байсан" гэж Бай Шюн эргэцүүллээ.
Ли Янгийн аялал тийм хялбархан биш гэдэг нь мэдээж. Гэтэл соёлын өвтэй танилцах, урлагийн гайхамшигтай танилцахыг зорьсон нь аяллын бэрх бартааг туулахад эрч хүч нэмжээ. "Сүсэг байсан цагт, зориг байсан цагт, гишгэсэн газар бүхэн зам юм."
Түүхэн хүн Сюан Зан тухайн жилүүдэд ганцаараа мянган бартааг давж, сүүдрээрээ бараа хийж, хүмүүсийн төсөөлөхөд бэрх хал зовлон, үхэл амьдралын заагаар урагшилж, хоёр хөлөөрөө холын замыг ойртуулж, ном залж ирсэн учиртай. Орчин үед дэд бүтэц, нөхцөл боломж маш сайжирсан хэдий ч Ли Ян олон талын бэлтгэл хийжээ. Гэхдээ машинаар явах түүний аялал илүү сонирхолтой, байгальд ойртсон, агуулга нь үнэнийг харуулсан байж чадах болов уу гэж санаа зовж явжээ. Уран зургийн ур мэргэжлийг судлан сүвэгчилж, ханан зураг, бурхны баримал сийлмэл, соёлын өвийн талаар судалгаа хийж, зургийн эх ноорог, аяны тэмдэглэл бичэх төлөвлөгөөтэй явсан байна. Тухайн нутгуудын оршин суугчид, лам хувраг нартай уулзаж, үндэстнүүдийн зан заншил, соёл иргэншилтэй танилцах нь аяллын олон зорилтууд болжээ.
"Бин Лин хийд гэдэг сүм буй. Тухайн үед Сюан Зан гувраг энэ хийдэд ирж ганц шөнө хоносон түүхтэй гэж сүмийн нэгэн хувраг надад хэллээ. Сюан Зан багшийн ирж байсан газарт ирсэндээ би их догдолсон. Тухайн нутгийн нар жаргахыг харж суухдаа, Сюан Зан номын багш бас тухайн жил энд ингэж сууж байсан болов уу хэмээн санагдсан. Тухайн үед Сюан Зан явганаар энэ холын замыг туулж байсныг бодоход тэр хүн ямар их итгэл зоригтой байсан нь мэдрэгдэх юм. Тухайн үед хүн айл бүр ч цөөн. Тэрээр замдаа ямар их хал зовлонг давж гарсныг бид төсөөлөхөд бэрх байна..." гэж Ли хэллээ.
Хөгжил ба эмх замбараа нь алдагдсан орчин үед Ли Янгийн иймэрхүү аялал уйтгартай санагдах магадгүй. Гэхдээ урлагийн үнэнийг хайх гэсэн тэмүүлэл нь түүнийг урагш хөтөлжээ. Санаа бодлыг нь эзэмдсэн холын аялал түүнд урлагийн нэн хүчтэй мэдрэмж төрүүлж, хуучны дундаас шинийг мэдрэх нь хамгийн утга учиртай явдал болсон байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |