|
|
||
2012 оны 9-р сард баруун нутгийн Шинжаанд хүрчээ.
Тэд Шижааны Турпан, Хамил, Пичанаар аялсан байна. Тухайн жил Сюан Зан Турпанд хүрсэн түүхтэй байдаг. Ли Ян, Бай Шюн хоёр Турпанд хэдэн хоног уран бүтээл хийжээ. "Хөвөө хязгааргүй элс манхны захаар оройн нар жаргахад салж ядсан гуниг төрөх юм. Зурж буй зургаа аяндаа мартаж, шингэх нарыг эх газрын цаагуур далд ортол нь ширтэх юм" гэж Ли Ян аяны тэмдэглэлдээ бичсэн байна.
"Нар баруунд хэлбийж халууны эрч харьсны дараа бид элс манханд ордог. Тэнд ямар ч анир чимээгүй, тайвнаас тайван нам жим. Хоорондоо л үг ярихаас өөр ямар ч дуу шуугиан байдаггүй. Салхи жаврын исгэрээ хаяа заримдаа сонсогдог" гэж Бай Шюн хэлж байлаа.
"Аялалдаа бид санаа нийлж, олон сайхан уран бүтээл, фото зургийн бүтээл хийсэн. Бид энэ нутгийн үзэмжид согтуурч байсан. Очсон газар бүгддээ, хэрэв өнгө үзэмж нь сайхан л бол заавал нар жаргатал харж суудаг. Жуулчид сарниж, ямар ч анир чимээгүйн дунд жаргах нарны үзэмжийг харах нь нэгэн зүйлийн таашаал байсан. Үзэмжийг харах хамгийн тохиромжтой газар очиж, тэр сүрлэг үзэмжийг сэтгэлдээ шингээдэг."
2012 оны 10-р сард Ли Ян улсын дотоодын хэсэгт хийсэн аяллаа дуусгаад Си-аньд эргэж иржээ. "Ган цөлтэй, элс манхантай нутгуудаар хоёр сар гаран аяллаа. Аяллаа гэнэт зогсооход сонин санагдаж байна. Си-аньд хүрч ирээд Уран зургийн сургууль өөд алхахад, энд тэндгүй машин нь түгжирсэн, чихэж шахцалдсан энэ хотод сэтгэл хүртэл бачимдан уймрах юм. Баруун зүгт хийсэн аялал хоёр сар гаран үргэлжилж, 13 мянган км аялсан байна" гэж Ли Ян "Баруун зүгт зорчсон тэмдэглэл"-дээ бичжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |