|
|
||
Хятадын Тэнгисийн армийн стратегийн цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцыг дотоод гадаадынхан анхаарсаар ирсэн билээ. 2009 онд болсон Тэнгисийн армийн 60 жилийн ойн парадад Хятадын энэхүү стратегийн цөмийн шумбагч онгоц анх удаа оролцсон. Үнэндээ Хятадын цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцны анхны арми болох Тэнгисийн армийн Бэйхай флотын шумбагч онгоцны бааз байгуулагдаад 42 жил болжээ. Тус арми дэлхийн цөмийн шумбагч онгоцны нэг гараагаар хамгийн урт хугацаанд аялсан, их гүнд бартаат аялал хийсэн зэрэг олон шинэ рекорд тогтоожээ. Гол бүтээн байгуулалт болсон армийн хувьд эдүгээ тус шумбагч онгоцны бааз цөмийн хүч, цөмийн эсэргүүцэх хүчин чадлыг эхний шатанд бүрдүүлж, Хятадын тэнгисийн хүчний найдвартай бэхлэлт болжээ.
Хятадын Тэнгисийн армийн Бэйхай флотын шумбагч онгоцны баазад очвол, хар өнгийн том халим загас гэмээр шумбагч онгоцнууд цэргийн боомтод зогссон нь холоос харагддаг. Энэ бол Хятадын цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцны анхны салаа юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |