• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын цөмийн шумбагч онгоцтой арми байгуулагдаад 42 жил боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-10-28 17:31:00

               Гүнд аялах эсвэл урт хугацаанд аялах туршилт хийх аль аль нь далай доорх пуужин хөөргөлтийн бодит тулааны чанартай дасгалыг орлошгүй юм. Энэ нь цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцны цэргийн ажиллагааны үнэ цэнийг харуулж байна. Шумбагч онгоцны баазын дэд командлагч Дүн Жэнь хэлэхдээ, шумбагч онгоцны ажилтан нар бусад цэрэг байлдагч нартай адилгүй, өдөр бүр ирээдүйн өрсөлдөгчтэй тулж дасгал хийх бөгөөд ямар ч үед бодит байлдааны шалгалтыг хүлээж мэдэх юм гэжээ.

               Байлдааны хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд шумбагч онгоцны бааз асар их хөрөнгө оруулж, загварчилсан дасгалын тоног төхөөрөмжид өөрчлөлт хийсэн юм. Урвалын зуухын удирдлага, торпедийн дайралтад өртөх зэрэг шумбагч онгоцны бүх явцад загварчилсан дасгал хийж, далайд аялахгүйгээр боомтод дасгал хийх боломжийг бүрдүүлсэн байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе