|
|
||
Цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцны амьдрах орчин нь ердийн хүмүүст төсөөлөгдмөөргүй хүнд нөхцөлтэй. Битүүмжлэгдсэн орчин, нарийхан коридортой, тэгээд усны гүнд урт хугацаагаар аялахад бүхээгийн агаар хэд хэдэн удаа шинэтгэгдэн хэрэглэгдсэн байдаг. Битүүмжилсэн бүхээгт удаан хугацаагаар амьдрах нь хүний физиологийн чадавх болон дотоод шүүрлийн системийн хэвийн байдлыг алдагдуулдаг.
Үүнд хандуулан Шумбагч онгоцны баазад цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцны ажилтан нарт сэтгэл зүйн бүтээлч дасгал хийсэн юм. Сүүлийн жилүүдэд тус баг сэтгэл зүйн хэмжилтийн систем, байлдааны орчин дахь сэтгэл зүйн мини дасгалын талбай зэргийг байрлуулж, цэрэг байлдагчдын сэтгэл зүйн боловсролыг зохицуулж байна.
Шумбагч онгоцны багийн ажилтан Жү Тао сэтгүүлчид хэлэхдээ, "Бид цэргийн сэтгэл зүйг тогтворжуулах системийг байрлуулсан. Үүнд сэтгэл тайвшруулах дуу хөгжим, сэтгэцийг зохицуулах програм зэргээр цэрэг байлдагч нарын бие сэтгэлийг зохицуулж байна. Түүнчлэн цасанд гулгах, гольф тоглох зэрэг биеэр мэдрэх спортын тоглоомыг оруулж ирсэн" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |