• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМБИС-ийн харьяа дунд сургуулийн монгол хэлний болон "3 хэл"-ний заан сургалтын амжилтад хүрсэн туршлагаас

CRI       (GMT+08:00) 2011-02-08 15:49:13

     1. тойм байдал

     1954 онд байгуулагдсан Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн харьяа дунд сургууль бол шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, нам төрөөс хил хязгаарын үндэстний цөөнхийн газар нутагт хамгийн анх байгуулсан бүрэн дунд сургуулиудйн нэг нь юм. 56 жилийн түүхэн хөгжлийн явцыг өнгөрүүлээд, уг дунд сургууль нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы орон нутгийн, цаг эриний болон үндэстний онцлогтой үндсэн боловсролын гол дунд сургууль болон хөгжсэн байна.

     Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн харьяа дунд сургууль бол монгол, хятад сургуулийг хамтруулсан үндэстний дунд сургууль болох бөгөөд хятад хэлний заан сургалтын газар, монгол хэлний заан сургалтын газар болон олон улсын газар﹙2008 онд олон улсын газрыг байгуулснаас хойш, Америк, Канад зэрэг улс орнуудын их дээд сургуульд өндөр зэргийн дунд сургууль төгссөн сурагчдыг илгээж суралцуулж байна﹚зэрэг 3 газартай. Уг дунд сургуульд нийт 278 багш ажиллаж байгаагийн дотор, хань үндэстний багш 190, бусад үндэстний цөөнхийн багш 89, профессор 1, онц зэрэглэлийн багш 7, өндөр зэрэглэлийн багш 105, аспирантын жолоодогч багш 14 байна. Багш нарын дотор, аспирантаас дээших зэрэглэлийн боловсролтой багш 62, доктронратын зэрэглэлийн болосролтой багш 3 байна. Уг дунд сургуульд өнөөгийн байдлаар, 3400 гаруй сурагч суралцаж байгаа бөгөөд тэдгээрийн дотор, үндэстний цөөнхийн сурагч 1523, энэ нь нийт сурагчдын 44.79%-г эзэлж, анх дунд, өндөд дундад нийт 68 ангитай, үүнд хятад хэлний заан сургалтын анги 48, монгол хэлний заан сургалтын анги 18, олон улсын заан сургалтын газарт 2 ангитай.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе