• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМБИС-ийн харьяа дунд сургуулийн монгол хэлний болон "3 хэл"-ний заан сургалтын амжилтад хүрсэн туршлагаас

CRI       (GMT+08:00) 2011-02-08 15:49:13

Монгол ангийн хичээлийн байр

     2. Монгол хэлний заан сургалтын газар

     Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн харьяа дунд сургуулийн монгол хэлний заан сургалтын газрын 18 ангид 702 сурагч суралцаж байгаагийн дотор, өндөр зэргийн 15 ангид 598 сурагчтай, анх дундын 3 ангид 104 сурагчтай. 65 багшийн дотор, Монгол үндэстний багш 54, хань үндэстний багш 11 байна.
Олон жилийн турш, үндэстний боловсролын ажил нь уг дунд сургуулийн заан сургалтын чухал тал болсоор ирсэн юм. Уг дунд сургууль нь олон төрлийн хичээлийг монголоор хичээллэхийг баримталж, байгалийн шинжлэх ухаан ба хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан зэрэг олон ухаан салбарын монгол хэлний үндсэн нэр томьёог цаашид жуамжуулах, түгээмэлжүүлэх талаар тодорхой хувь нэмэр оруулсан бөгөөд хятад, англи хэлний заан сургалтын ажлыг маш чухалд үзэж, монголоор сурч буй сурагчдад хятадаар сурч буй сурагчдаас дооргүй шилдэг үндсэн боловсрол хүртээж, хятадаар сурч буй сурагчидтай их дээд сургуулийн оюутан элсэлтэд зэрэг төвшинд өрсөлдөх нөхцөл хангасан юм. 1983—2009 онуудад их дээд сургуулийн оюутан элсэлтийн шалгалтад оролцсон байдлаас үзвэл, энэ 26 жилд уг дунд сургуулиас 20 сурагч бүх районы хэмжээнд байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны салбарт шалгалтын нийт оноогоороо тэргүүлж, 1994—2009 онуудын 16 жил дэх их дээд сургуулийн оюутан элсэлтийн шалгалтад 52 сурагч бүх районы олон ухаан салбарт тэргүүлжээ.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе