
ХКН-ын ӨМБИС-ийн харьяа дунд сургуулийн хорооны нарийн бичгийн дарга Өлзий сургуулийн байдлаа танилцуулж байгаа нь
ХКН-ын Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн харьяа дунд сургуулийн хорооны нарийн бичгийн дарга Өлзий танилцуулж хэлэхдээ, үндэстний боловсролын тухай нам төрийн бодлогын жолоодлого дор, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн харьяа дунд сургууль нь "шинжлэх уаанч, ардчилал, хүмүүнлэг, шинэ бүтээлт" гэсэн сургууль эрхлэлтийн үзэл баримтллыг мөрдөн ажиллаж, оюуны чадавхын бүх талын заан сургалт хийж, үндэстнүүдийн багш сурагчид харилцан ойлголцож, харилцан суралцаж, эв санаа нэгтэйгээр хамтаар хөгжих сайн сайхан байдллыг бүрдүүлснээр, уг дунд сургууль нь түргэн хөгжиж, байнга шинэ шинэ ахицад хүрсэн юм. 1984, 1985, 1991, 1996 онд уг дунд сургууль нь "Өвөр Монголын Өөртөө Засах Районы үндэстний боловсролын тэргүүний хамт олон"-оор 4 удаа шалгарч, 2002 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуульд үндэстний эв санааны нэгдлийн тэргүүний хамт олон хэмээн үнэлэгдэж, 2010 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Засгийн газраас Монгол үг хэл, үсэг бичгийн "Улаан-хүү" нэрэмжит шагналын тэргүүний хамт олны алдар хүтээсэн байна гэжээ.
1 2 3 4 5 6