• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэстний уламжлалт соёлоо өвлүүлэн залгамжлах үйлст хүчин зүтгэж яваа Хөх-хотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг

CRI       (GMT+08:00) 2011-02-08 15:49:13

     1982 онд байгуулагдсан Хот-хотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг бол Өвөр Монголын Өөртөө Засах Район болон Хөх-хот хоёр зэрэглэлийн монгол, хятад хоёр хэлээр заан сургалт явуулдаг дотуур байртай хүүхдийн А зэрэглэлийн гол цэцэрлэг, өөртөө засах районы зэрэглэлийн хүүхдийн үлгэр жишээ цэцэрлэг юм.


Зочин угтаж байгаа монгол хүүхдүүд

     Уг хүүхдийн цэцэрлэгт 73 багш ажилтантай, үүнд Монгол үндэстний багш нар 90%-ийг эзэлж байна. Багш нарын эгнээнд их дээд сургуулийн үндсэн ангийг төгсгөсөн боловсролын төвшинтэй хүн 28, өндөр зэргийн тусгай мэргэжлийн боловсролын төвшинтэй багш 26, дунд зэргийн тусгай мэргэжлийн боловсролын төвшинтэй багш 11, үүнд багшийн сургууль төгссөн хүн нийт багш нарын 98%-ийг эзэлж, багш нарын боловсролын шаардлага хангасан хэмжээ нь 100%-д хүрчээ. Тэдний дотор, эрдмийн дээд цолтой багш 13, эрдмийн дунд зэргийн цолтой багш 36, эрдмийн анх зэргийн цолтой багш 15 байна. Цэцэрлэгт том, дунд, бага гэсэн 3 зэрэглэлийн 18 ангитай, үүнд монгол хэлний 8 анги байгаа бөгөөд Монгол үндэстний 700 хүүхэд суралцаж байна.

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе