|
|
||
Хүүхдүүд гулсдаг тоглоомоор тоглож байгаа нь
Сүүлийн жилүүдэд, уг хүүхдийн цэцэрлэгийн 3 багш үндэсний зэрэглэлийн яруу алдрын шагнал хүртэж, 2009 онд хүүхдийн цэцэрлэгийн захирал Ү.Хайтан "5.1"-ний хөдөлмөрийн шагнал хүртэж, 2 багш нь өөртөө засах районы зэрэглэлийн шагнал хүртсэн бөгөөд 30 шахам багш нь өөртөө засах район, Хөх-хот болон дүүргийн олон зэрэгэллийн заан сургалтын шалгаруулалт, уралдаан тэмцээнд шилдэг амжилттай оролцсон ба 10 гаруй багш нь хотын зэрэглэлийн "Шилдэг анги эрхлэгч", "Шилдэг заан сургагч" зэрэг цол хүртжээ. Хүүхдүүийн тоглосон бүжиг, холбоо зэрэг үндэстний онцлогтой тоглолтуудыг төв, орон нутгийн радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өргөнөөр мэдээлж нэвтрүүлсэн байна.
Хөх-хотод сурвалжилж явахад, сурвалжлагын ажилд маань туслаж машин унаагаар үйлчилж явсан 50-аар насны жолооч гуай Хөх-хотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгтэй танилцаж буцах зам зуураа надад хандаж: "Эндэхийн хүүхдүүд маш жаргалтай өсч байна. Биднийг хүүхэд байхад ийм сайн нөхцөлтэй хүүхдийн цэцэрлэг гэж арван зүүнд ч ороогүй, манай хүүхэд ч гэсэн ийм сайхан цэцэрлэгт хүмүүжээгүй. Нийгмийн хөгжил түргэн мөртөө сайхан байна. Хэрэв боломжтой байсан бол ахиад хоёр хүүхэд төрүүлж, тэднийгээ энэ хүүхдийн цэцэрлэгт суулгах юмсан" гэж шохоорхон ярьж байсан нь эцэг эх бологсдын санаж бодож явдаг учиртай үг л байж дээ. \О.Дарамбазар мэдээлэв.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |