![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хүүхдүүд хоол идэж байгаа нь
Хүүхдүүдийн монгол хэлний төвшин харилцан адилгүй байдаг болохоор, тэднийг цэвэр монгол хэлээр хичээллэх анги болон монгол хэл нэмэж сургах анги гэж хоёр хэсэгт хуваан заан сургалт хийж байгаа бөгөөд орчин үеийн дэвшилт технологийн заан сургалтын төхөөрөмж, арга барилуудыг бүрэн ашиглаж байна.
Цэцэрлэгийн багш нарын монгол хэлний заан сургалтын төвшнийг дээшлүүлэхийн тулд, багш нарыг хэсэг бүлэгт хуваан Монгол улсад танилцан суралцуулахаар илгээж байгаагий нзэрэгцээ, бас Монгол улсын хүүхдийн заан сургалтын нэрт мэргэжилтнийг урьж, соёл, хэлний заан сургалтын талаар солилцоо, бэлтгэл сургалт хийлгэж байгаа бөгөөд сургуулийн наснаас өмнөх үеийн заан сургалтын салбарт хошуучилж яваа улсын дотоодын тэргүүний боловсролын байгууламжууд, цэцэрлэгүүдэд хүрч суралцан танилцаж, багш нарын мэдлэгийг нэмэгдүүлэн эрдэм оюуны цар хүрээг нь тэлэн өргөтгөсөн байна.
20 гаруй жилд Хөх-хотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг нь Хөх-хотын олон бага сургуулиудад мэдлэг боловсрол сайтай 10 мянга гаруй сурагчийг хүмүүжүүлэн өгч, Хөх-хотын үндэстний суурь боловсролын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, холбогдох удирдах байгууллага нэгжийн нааштай үнэлгээ, сайшаалыг хүлээсэн байна. 1987 онд Хөх-хотын Боловсролын Газраас "Хотын зэрэглэлийн соёлч боловсон нэгж", 1988 онд "Хотын зэрэглэлийн соёлч боловсон хүүхдийн цэцэрлэг", 1994 онд Хөх-хотын хүүхдийн заан сургалтын тэргүүний хамт олон, 1995 онд "Хүүхдийн хамгийн сайхан парк"-аар тус тус шалгаруулсан бөгөөд мөн онд бас Өвөр Монголын Өөртөө Засах Районы үндэстний боловсролын тэргүүний хамт олны яруу адлар хүртжээ. 1996 онд Хөх-хотын хотын зэрэглэлийн үлгэн жишээ хүүхдийн цэцэрлэг, 1999 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы зэрэглэлийн үлгэр жишээ хүүхдийн цэцэрлэгээр тус шалгарч, 2000 онд өөртөө засах районы соёлч боловсон нэгжээр, 2001 онд Хөх-хотын Боловсролын Газраас сургуулийн хүрээний соёлын байгуулалт хийсэн шилдэг сургуулиар шагаруулжээ. 1995—2007 онд 12 жил дараалан Хөх-хотын болон Сайнхан дүүргийн "Тэргүүний нэгж" зэрэг олон алдар цол хүртсэн байна.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |