• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сань Чин Шань ууланд хийсэн аялал

CRI       (GMT+08:00) 2011-04-23 17:47:14

Борооны дараа

Өглөөний Сань Чин Шань уул

      4 сарын 22 буюу 3 дахь өдрийн өглөө бороо орсон ч бид төлөвлөсөн ёсоор замдаа гарлаа. Бидний аяллын хугацаа хязгаартай, тэгээд ч тосож авах хүн хүч, тайлбарлагч зэргийг урьдчилан бэлдсэн тул явахаас өөр арга алга. Гэхдээ "хувьтай хүн хур борооноор" гэдэг сайхан монгол үг байдаг тул дотроо баярлахаас өөр яахав. Сань Чин Шань уул бидний урьд өдрийн аялсан Лүн Хү Шаний адил дэлхийн байгалийн өвд орсон, Бумбын шашны нэрт уул юм. Сань Чин Шань уулын ноён оргил нь Юй жин, далайн төвшнөөс дээш 1816 м өргөгдсөн, тус мужийн 5 дахь өндөр оргил, мөн Шинь Жян мөрний эх эндээс эхэлдэг юм байна.1988 онд үндэсний 2-р зэрэглэлийн дархан цаазат газар, 2005 онд үндэсний геологийн паркаар тодорхойлогдсон. Эдүгээ 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болжээ. 2008 оны 7 сард дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн байна. Энэ нь Хятад улсын 7 дахь, Жянши мужийн хамгийн анхны дэлхийн байгалийн өв газар болжээ. Энэ бүхнээс харахад Жянши муж өөрийн үзэсгэлэнт газраа энэ жагсаалтад оруулахаар их ч ажил хийж, тэр нь амжилт олсныг энэ нь харуулж байсан юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе