|
|
||
Сань Чин Шань уулын хормой дохь тосгон
Сань Чин Шань уул өөрийн 10 үзэмжит цэгээрээ алдартай. Агаарын дүүжин тэргээр дээшээ гарсан тул цагийг их хэмнэж чадлаа. Хэрвээ алхаж гарвал ирж очихын 5 цаг шаардлагатай байдаг гэнэ. Уул бүр нь өөрийн түүхтэй тэгээд ч бүгд өөр өөрийн хэлбэр дүрстэй тул нутгийнхан яг оносон нэрийг хайрлажээ. Хаврын охин тэнгэр, аварга могой уулнаас бууж ирлээ, Сармагчны хаан эрдэнэ бэлэглэлээ, саранд мөргөсөн өвгөн бумба, эгшигт уярсан Дарь эх зэргээр нэрлэсэн нь яг онож нэрлэсэн мэт санагдана. Харамсалтай нь өндөр ууланд манан ихтэй байсан тул ямар ч үзэмжийг харж чадсангүй. Гэсэн ч бид сэтгэлээр унасангүй, өтгөн манан дунд урагшилсаар дээд оргил болох далайн төвшнөөс дээш 1580 м өндрийн Дүшюү оргил дээр гарч, манан дундаас ялимгүй бүдгэрч цайвалзах оргилын өмнө бүх сэтгүүлчид зургаа татууллаа. Юутай ч бид оргилд нь гарсан нь үнэн, тэртээ дээшээ өгсөж явахдаа ямар ч байсан энэ бол эгэл бус , яахын аргагүй дэлхийн нэрт ууланд гарлаа даа гэж бодоход сэтгэлд таатай байлаа. Сань Чин Шань уул дэлхийн дансанд орсон болохоор аль ч интернет , хэвлэл мэдээллийн хэрэгслээр зураг хөрөг нь байнга гарч байдаг. Манай монгол сонсогчид маань ч олоод үзэхэд төвөггүй гэдгийг мэдэж байсан ч юутай ч "100 сонсохоор нэг үз" гэдэг үг байдаг тул өөрийн нүдээр үзсэн сэтгэгдлээ бичмээр байсан ч .... үнэхээр харамсалтай. Юу ч үзэж харж чадсангүй. Зөвхөн тайлбарлагчийн хэлсэн тайлбарыг сэтгэлдээ ургуулан бодсоор уулнаас буулаа. Гэсэн хэдий ч Хүчит маань манан дундаас байгалийн сайхныг олж харахаар их л мэрийж, тасралтгүй зураг авч байлаа. Та бүхэн манай сүлжээнээс Хүчитийн уран бүтээлтэй танилцана гэдэгт найдаж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |