• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сань Чин Шань ууланд хийсэн аялал

CRI       (GMT+08:00) 2011-04-23 17:47:14

Сань Чин Шань уулын "нэрийн хуудас"

     Уулнаас буусны дараа тэнгэр гэнэт цэлмэчхэв. Дотроо жаахан харамсалтай санагдаж байсан ч дараагийн очих газар маань Хятадын хамгийн үзэсгэлэнт тосгон Ү Юань болох тул сэтгэл дорхноо сэргээд ирлээ.3 цаг гаруй аялсны эцэст Ү Юань тосгонд ирлээ. Дөнгөж буумагц хэвлэлийн бага хуралтай болохыг зарласан юм. ХОУР, Жянши мужийн аялал жуулчлалын товчоо, ХКН-ын Ү Юань шяний хороо, Ү Юань шяний Ардын засгийн газар хамтран зохион байгуулсан энэ удаагийн хэвлэл мэдээллийн бага хурал мөн л манай радиогийн гадаад дотоодын сэтгүүлчдэд зориулагджээ. Дээрх газруудын албаны хүмүүс сэтгүүлчид бидний сурвалжилгын ажилд амжилт хүслээ. 350 мянган хүн амтай энэ жижиг тосгон юуны учир Хятадын хамгийн үзэсгэлэнт тосгон, аялал жуулчлалын төв болж,жилдээ дотоод гадаадын 5 сая жуулчныг хүлээн авах болов? Энэ л бидний анхаарлыг татаж байсан. Үндсэндээ хурлын үеэр бидэнд танилцуулсан байдлаас тус тосгон хамгийн түрүүнд газарзүйн хувьд хамгийн тохиромжтой газар байрласан, нөгөө талаар өөрсдийн экологийн давуу талаа ашиглан аялал жуулчлалыг чадамгай хөгжүүлж чадсантай холбоотой болохыг мэдлээ. Нийт шяны нутаг дэвсгэрийн 85% уул нурууд эзэлдэг, 82.5% ногоон модоор хүрээлэгдсэн энэ газрыг бишрэхгүй байхын аргагүй. Байгалийн сайханд саатсаар өдөр өнгөрөхийг мэдсэнгүй. Орой болжээ. Ү Юань суурингаар аялсан тэмдэглэлээ дараагийн тэмдэглэлдээ хүргэе дээ.

\Тэмдэглэлийг хөтөлсөн Мөнхжаргал, Хүчитбаатар\


1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе