|
|
||
Гэхдээ энд бас бидний үзэх гэж буй баярыг зохион байгуулсан усан спортын цэцэрлэгт хүрээлэнд өнөөх алдарт 2008 оны Олимпийн усан спортын тэмцээнүүдийг зохион байгуулсан юм байна. Цэцэрлэгт хүрээлэнгээр ороод хаашаа ч харсан усан сангууд байлаа. Ингээд бид оройтож ирсэн тул шууд ажилдаа шуурхайлан орлоо. Зунз хэмээх навчинд боосон тутарга будааг хэрхэн хийдгийг нутгийн хүмүүсээр заалгуулж авлаа. Будааг нь зунз хийхээс нэг хоёр хоногийн өмнө усанд дэвтээгээд дараа нь чавга, хатаасан жимс заримдаа бүр мах өөх гээд тухайн газруудын онцлогоос шалтгаалж доторх амтлагчийг нь хийж хольдог байна. Зунз бооход тухайн хүнээс гарын эв дүйгээс гадна гол нь туршлага их шаардагдах юм байна лээ.
Зунзыг хийдэг ёс нь их найрагч Чү Юан эх орныхоо төлөө харамсан гашуудаж голын усанд унан амиа егүүтгэснийг дурсаж, зунз хийн голын ус руу хаяж усны амтдыг цадтал хооллон усанд унасан түүний цогцсыг тэдгээр амьтдаар идүүлэхгүй байх зорилготой аж.
Дараа нь бид луут завьны уралдааныг үзэж сонирхов. Луут завьны уралдааныг үзэхэд тэнд цугларсан хүмүүсийн уухай хашгиралт, сэтгэл хөдлөл, нүүрний хувирал, уур амьсгал нь монгол наадамчид морины уралдаан дээр хэрхэн уухайлж байгаа дүр зураг нүдний өмнө зурсхийхтэй адил.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |