|
|
||
Дараа нь бид бас янз бүрийн гар урлалын бяцхан үзэсгэлэнг сонирхож үзлээ. Энд миний анхаарлыг татсан нэг зүйл бол хулуугаар хийсэн гар урлалын зүйлүүүд байлаа. Хулууг иддэг гэж мэдэхээс биш харин бүр гар урлалын бүтээгдхүүн болгодог гэж сонсоогүй билээ. Хулууг байгалийн аргаар хатаагаад дараа нь зургаа галаар төөнөж сийлбэрлэдэг юм байна. Ингэж урласан хулуу хэдэн мянган жил хадгалсан ч хэлбэр дүрсээ алдахгүй мууддаггүй юм байна. Хулуун гар урлалын бүтээгдхүүн олон жил болох улам үнэ цэнэтэй гэгддэг байна. Хааны ордонд хадгалагддаг хулуу л гэхэд 7000 гаруй жилийн түүхтэй гэж нэг нь хэллээ. Хулуун аяга, хулуун бийрийн сав, хамрын тамхины сав, , хөгжмийн зэмсэг гээд ер нь юу ч хийж болох аж.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |