|
|
||
Ингээд бид шавар вааран эдлэл хэрхэн хийх талаар суралцав. Хоёр гараа шавартай усанд дүрж аваад л ханцуй шамлан хийж эхэллээ дээ. Хамгийн түрүүнд эргэлдэж байгаа сууриных нь төвийг олоод шавраа тавьж зоогоод дараа нь ур дүй, тэсвэр тэвчээр, авьяас чадвар гээд хамаг байдгаа гаргана даа. Нэг л хазгай хөдлөх юм бол хийж байгаа аяга маань мурийчихна эсвэл шальчийчхна. Бусдыг хийж байхыг харахад яг энэ үед Голливудын алдартай кинон дээр гардаг шиг ваар хийж байхдаа уянгын аяз сонссон шиг ээ . . .тэгвэл үгүй мөн романтик үзэгдэл болох байх даа гэж бодогдож билээ.
Ийнхүү билгийн улирлын 5 сарын 5-ны баярыг хэрхэн өнгөрүүлснээ та бүхэнтэйгээ хуваалцлаа. Дашрамд хэлэхэд, энэхүү уламжлалт баяраа хятадууд 2009 онд ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн юм байна лээ. \Б.Мөнхтуул \Зургийг: Анар \Бээжин, 6 сар
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |