• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цаст Түвдийн орон жуулчдыг татсаар байна

CRI       (GMT+08:00) 2012-09-18 16:05:34

     Түвд бүхний "анхаарлын цэг"

     Хятад залуусын дунд Түвд нутгийг сонирхох явдал асар хурдтай өссөөр байна. Тэд төвд дуу хөгжимд ухаангүй дурлаж, гудамж талбай, KTV ер нь хаа сайгүй Түвдийн тухай дуу тасралтгүй дуурсах болсон бөгөөд /магадгүй Хань хун зэрэг төвд үндэстний дуучид нөлөөлсөн ч байж болзошгүй/, хэзээнээс ч юм бүү мэд гартаа эрхи зүүсэн харагдах болжээ. Олон мянган жуулчид жилдээ ганц олдох цөөхөн хэдхэн амралтын өдрүүдээ Түвд нутагт зориулж, "Түвд банхар", "Түвдөд өнгөрөөсөн нэг жил" зэрэг ном бестселлер болсоор байна.

      Энд нэг зүйлийг дурдахад Хөх нуураас Лхас хүрэх 1956 км урт төмөр зам тавигдаж, Линьжи,Али, Шигаз зэрэг Түвдийн олон алслагдмал газарт онгоцны буудалтай болсноор сүүлийн 10-хан жилд Түвдийн аялал жуулчлал гэрлийн хурдаар сэргээд иржээ. Жуулчлалын салбарын цар хүрээ өргөжиж, жуулчдыг хүлээн авах чадвар ч мэдэгдэхүйц өссөн байна.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе