• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цаст Түвдийн орон жуулчдыг татсаар байна

CRI       (GMT+08:00) 2012-09-18 16:05:34

      Ер нь Түвд нутгийг та юугаар төсөөлдөг вэ? Будлаа ордон, Их зуу хийд, Жаслхүмбэ хийд, дэлхийн диваажин гэгддэг Линьжи, Яруузамба их хавцал, Намжагбарва оргил, Намцоо нуур.......... зөвхөн Түвдөд байдаг байгалийн болон хүмүүнлэгийн нөөц баялаг төдийгүй дотоод гадаадын жуулчдын ариун догшин газар гэгддэг юм. Эдүгээ Түвдөд үндэсний А зэрэглэлийн 70 аялал жуулчлалын цэг, жуулчдын үзэж харж сонирхож болох 300 гаруй байгалийн үзэсгэлэнт газар бий.Иймээс Түвдийн өөртөө засах орны төв Лхас хотоор цөмөө болгосон аялал жуулчлалын нэгдсэн сүлжээ бий болж, уламжлалт аяллаас гадна /энд нэг зүйлийг дурдахад уламжлалт аялал бол та аль нэгэн аялал жуулчлалын компанид мөнгөө тушаагаад л болоо, хаа хүрэх, юу үзэх, ямар хоол идэхийг чинь тэд заагаад өгчихнө./ арай өөр хэлбэрийн унадаг дугуйгаар аялах, машинаар аялах, морь тэмээ зэрэг ердийн хөсгөөр аялах, зан үйлийн аялал, экологийн аялал, адал явдлын аялал, бурханд мөргөх аялал зэрэг олон салаа мөчиртэйгээр хөгжсөөр байна.

      Түвдийн ӨЗО-ны аялал жуулчлалын газрын мэдээлснээр, 2012 оны эхний 8 сард Түвд дотоод гадаадын 7 сая гаруй жуулчдыг хүлээн авсан нь өнгөрсөн оныхоос 25% өсчээ. Аялал жуулчлалын орлого 7,5 тэрбум юаньд хүрч, оны эцэс гэхэд /2012 он/ нийт 10 сая гаруй жуулчин хүлээн авах төлөвтэй байна гэжээ.2011 онд Түвд 8 сая 690 мянган жуулчин хүлээн авсан байна.

      Энэ 10 жилд Түвдийн аялал жуулчлал урагштай хөгжиж, аялал жуулчлалын салбар түвдийн малчин тариачдын орлогоо нэмэгдүүлэх гол суваг болжээ. 2011 онд Түвдөд одны зэрэглэлтэй 345 гэр-буудал ажиллаж, 323 сая юаны орлоготой ажилласан байна.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе