|
|
||
Түвдэд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байна
Түвдийн аялал жуулчлалын хөгжил төр засаг, муж хот, өөртөө засах орны тусламжтай салшгүй холбоотой. Энэ 10 жилд аялал жуулчлалын төлөвлөлт, хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын бүсийн бүтээн байгуулалт, боловсон хүчин бэлтгэх зэрэгт дээрх бүх субьектууд бүх талын туслалцаа үзүүлсээр ирсэн. Хятадын үндэсний аялал жуулчлалын газрын дарга Шао Чивейн хэлснээр, 2003 оноос үндэсний аялал жуулчлалын газраас Түвдэд туслах хөтөч төлөвлөгөө хэрэгжүүлж байна. 10 жилд улсын газар бүрээс 1000 орчим шилдэг хөтөч тайлбарлагчийг шалгаруулан авч, нийт 10 мянга гаруй хүнийг сургалтанд хамруулсан. Эдгээр хөтөч тайлбарлагч нар нийт 6500 орчин групп жуулчдыг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, 60 мянга орчим хүн, үүнээс 35 мянга орчим нь гадны жуулчин байсан. Энэхүү төлөвлөгөө Түвд аялал жуулчлалын оргил цагаар хөтөч тайлбарлагч дутагдалтай байдлыг халж, шинэ боловсон хүчний эгнээг тэлсэн, үндсэндээ аялал жуулчлалын салбарын үйлчилгээний нийт төвшинг дээшлүүлсэн гэсэн үг гэжээ.
Шао Чивей даргын хэлснээр, 12-р 5 жилийн хугацаанд үндэсний аялал жуулчлалын газар Түвдэд аялал жуулчлалыг хөгжүүлэх ажилд эрчимтэй туслалцаа үзүүлнэ гэжээ. Төрөл бүрийн хөрөнгө, ялангуяа хувийн хэвшлийнхэн Түвдийн аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулахыг жолоодон, дэмжинэ.Жил бүр тусгай хөрөнгөөр "Шангрила экологи, аялал жуулчлалын бүс" "Хөхнуур Түвдийн төмөр замын дагуух аялал жуулчлалын бүс" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Түвдийн гол аялал жуулчлалын бүс, цэгийн болон шугамын дагуух зам тээвэр, харилцаа холбоо,жуулчин хүлээж авах төхөөрөмж, авто зогсоол, нийтийн бие засах газар зэргийг байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |