• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хурдацтай хөгжиж буй олон улсын аялал жуулчлалын Хайнань арал

CRI       (GMT+08:00) 2012-10-08 16:30:35

     Хайнань муж Хятадын хамгийн өмнөд хэсэгт байрладаг, Хятадын хамгийн том эдийн засгийн онцгой бүс, түүнчлэн цорын ганц халуун бүсийн арлын муж юм. Хайнань "Дорнын Хавай" гэсэн сайхан алдартай. Газар зүй байрлал сайн, онцгой байгалийн үзэмжтэй бөгөөд үндэстний баялаг соёл зэргээрээ Хайнань муж хүмүүсийн анхаарлыг татсан аялал жуулчлалын бүс болжээ.

     Сүүлийн жилүүдэд Хайнань мужийн эх баялгийн давуу талыг бүрэн харуулах үүднээс тус муж "олон улсын аялал жуулчлалын арал" байгуулах стратеги хэрэгжүүлж тодорхой амжилт олсон байна. Хайнань мужийн аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч дарга, хатагтай Сүнь Ин хэлэхдээ, 

     "Олон улсын аялал жуулчлалын арал" байгуулах хөгжлийн стратегийг 2009 оны 12-р сард Төрийн зөвлөл төрийн бодлого болгон өөрчилснөөр өнөөг хүртэл 2 жил гаруйн хугацаанд олон чиглэл,бодлого батлан хэрэгжүүлсэн нь Хайнань мужийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой юм. Эдгээр бодлогууд нь олон улсын аялал жуулчлалын арлыг бүтээн байгуулах явцад үнэхээр нэрэндээ нийцсэн аялал жуулчлалын онцгой бүс болгон ахиулсан байна. Мөн эдгээр бодлогуудын дэмжлэгтэйгээр олон улсын аялал жуулчлалын арлын бүтээн байгуулалт олон улсын болгох, стандартчилах зорилт тийш хөгжиж байна гэжээ.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе