|
|
||
Төв засгийн газрын хөнгөлөлттэй угсраа бодлого Хайнань мужийн аялал жуулчлалын хөгжилд чухал дэмжлэг үзүүлжээ. Эдгээр бодлогын дунд хамгийн их үр өгөөжөө үзүүлсэн нь татвараас чөлөөлөх бодлого юм. Одоо Хайнань муж Хайкөү болон Сан-я хоёр хотод татваргүй барааны дэлгүүр ажиллуулж олон жуулчдыг татах болсон байна. Сурвалжлагч Сан-я хотын татваргүй барааны дэлгүүр ороход нийт 7000 ам метр талбай бүхий дэлгүүрт үнэртэй ус, гоёл чимэглэл, цаг, арьс ширэн эдлэл зэрэг хэдэн арван төрлийн 20 мянга гаруй бараа худалдаалж байлаа. Эдгээр барааны үнэ нь дотоодын дэлгүүрүүдээс 15%-35% хямд байлаа. Уг дэлгүүрийн ерөнхий захирал Гуан Ү хэлэхдээ,
Татваргүй барааны дэлгүүр Хайнань мужийн аялал жуулчлалын эдийн засгийн хөгжилд чухал нөхвөр болсон. Хайнанийн аялал жуулчлал наранд шарах, далай тэнгис, далайн эргийн элс гэсэн гурван брэндтэй байсан бол одоо болох худалдан авах гэсэн дөрөвдөх брэндтэй боллоо. Татваргүй барааны дэлгүүртэй болохоос өмнө Хайнань мужийн аялал жуулчлалын хүн тутмын бараа худалдан авах орлого 100 юань байсан, 2011 оны бүртгэлээр, Хайнань аралд жуулчилсан хүн бүрийн бараа худалдан авсан хэмжээ 200 юаниас давсан байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |