|
|
||
Нэг талаар хөнгөлөлттэй бодлого нь "Хайнаний олон улсын аялал жуулчлалын арал"-ын стратегийн хөгжилд чухал дэмжлэг болж, нөгөө талаар Хайнань муж ч өөрийн аялал жуулчлалын давуу талаа ашиглан Я Лүн Ван, Тэнгэрийн хязгаар, Ү Жишань уул зэрэг аялал жуулчлалын олон цэг бий болгожээ.
Үүний зэрэгцээ, Хайнань муж мөн сурталчилгаагаа нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, олон улсын хэмжээний аялал жуулчлалын хурал дээр сурталчилгааны хурал хийх, Хятадын олон муж, хот, өөртөө засах районд тусгай сурталчилгаа хийх, нийт Хятадын хэмжээний аялал жуулчлалын хуралд идэвхтэй оролцох, мөн дээд хэмжээний хурал чуулган, үзэсгэлэн яармагийг өөртөө олонтаа зохион байгуулах зэргийг нэрлэж болно. Ялангуяа дарвуулт онгоцны тэмцээн зэрэг олон улсын уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулснаар дэлхийн анхаарлыг татсан аялал жуулчлалын аятай газар болж, нэр нөлөө нь ихэд дээшилсэн байна.
Аялал жуулчлалын салбарыг улам амжилттай сайн хөгжүүлэх үүднээс Хайнань муж холбогдох хүмүүсийн мэргэжлийн шаардлагыг өндөрсгөж, ажилтан ажилчдын чадавхыг дээшлүүлэх курс дамжааг эрчимтэй явуулсан байна. 2011 онд Хайнань муж хөдөө нутгийн аялал, далай тэнгисийн аялал, гольфийн аялал, зочид буудал, аялал жуулчлалын цэг зэрэг газарт ажилладаг хүмүүст зориулан 8 удаа курс дамжаа явуулж, үүний зэрэгцээ бас жуулчлалын хөтчийг бэлтгэхэд давхардсан тоогоор 11 мянга 500 хүнийг курс дамжаанд хамруулжээ. Сань-Я хотын Я Лүнвань Хүний ертөнцийн диваажин амралтын газар ажиллаж байгаа хатагтай Ли сурвалжлагчид хэлэхдээ,
Хайнань мужид аялал жуулчлал эрхэлж байгаа хүмүүсийн үйлчилгээний талаарх ойлголт урьдынхаас дээшилсэн гэж би бодож байна. Ялангуяа үйлчилгээ, хүнтэй харьцах чадварын хувьд ихээхэн дээшилсэн байна. Бидний энд ажиллаж байгаа хүмүүс бүгд тусгай мэргэжлийн сургуульд суралцаж дүүргэсэн. Энд ирсний дараа бас тусгай курс дамжаанд оролцсон гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |