• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ногоон экологийн жуулчлалын замаар хөгжиж буй Хай Нань арал

CRI       (GMT+08:00) 2012-10-08 16:35:21

      Хятадын өмнөд нутгийн Хайнань муж нь Хятадын цорын ганц халуун бүсийн далайн арал бөгөөд экологийн байгуулалтын тэргүүний муж, халуун бүсийн далайн арлын аялал жуулчлалын нөөц ихтэй бөгөөд экологийн таатай орчинтой. 1999 оноос Хайнань муж нийт Хятадын хэмжээнд экологийн мужийг байгуулж эхэлснээс хойш өнөөг хүртэлх 13 жилийн хугацаанд Хайнань мужийн аялал жуулчлалын эдийн засаг ба экологийн орчныг хамгаалах талаар зэрэг хөгжиж, хамтаар амжилтад хүрэх таатай байдлыг буй болгожээ.

     Сүүлийн жилүүдэд Хайнань муж ойн баялаг ба тэнгисийн баялгийг бүрэн ашиглаж, экологийн таатай орчин бүхий жуулчлалын районыг байгуулсан байна. Саяхан манай сурвалжлагч Хайнаний халуун цэгийн жуулчлалын газар болох Я Лун Вань халуун бүсийн диваажин ойн цэцэрлэгт хүрээлэнд очиж, хүн байгалийн нийцтэй оршиж байх тааламжтай аяллыг биеэрээ мэдэрчээ.

     Я Лун Вань халуун бүсийн диваажин ойн цэцэрлэгт хүрээлэн нь Хайнань мужийн Сан Я хотод байрладаг, 1506 га талбай бүхий Хятадын үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнгийн стандартын дагуу байгуулсан Сань Я хот дахь анхны ойн цэцэрлэгт хүрээлэн, мөн Хайнань мужийн тэнгисийн эргийн уулархаг районы үзэмж ба экологийн амралтыг нэгтгэсэн анхны ойн цэцэрлэгт хүрээлэн юм.

     Далайн савслаганд босгосон "шувууны үүр" хэлбэртэй амралтын хотхон, түүнчлэн зүүд зэрэглээ мэт халуун бүсийн бороотой ойн үзэмж нь Хятадын нэрт кино найруулагч Фэн Сяоганы анхаарлыг татаж, тэрээр "Фэй Чэн Ү Рао 2" буюу "Сэтгэлгүй бол сэмхэн холд -2" киноны зургийг Я Лун Вань халуун бүсийн диваажин ойн цэцэрлэгт хүрээлэнд авсан юм. Энэ кино олон үзэгчдийн халуун талархлыг хүлээсний улмаар зорьж ирэх жуулчдын тоо ч өдрөөс өдөрт нэмэгджээ.

     Я Лун Вань халуун бүсийн диваажин ойн цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч захирал Ней Саньлай манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, энэ хүрээлэнг анх барихдаа хүрээлэн байгаа орчныг хамгаалахыг чухалчилсан. Бүх дизайн хийх ба нээн хөгжүүлэх явцад байгаль экологийг үл эвдэхийг үндэс болгожээ. Я Лун Ваньд далай, элсэн эрэг, бороот ой, цэнхэр уул хослоод, дэлхийд хосгүй сайхан үзэмжийг бүрдүүлжээ гэлээ.

      Тэр хэлэхдээ, тухайн үеийн Хай Нань арлын хөгжлийн хандлагаас үзвэл, хүмүүс далай тэнгисийг голлон анхаарч байсан бол бид харин уулаар сэдэв болгож жуулчлалыг хөгжүүлэхийг зорьсон, шугуй дахь амьтан хэрхэн өөрчлөгдөж хөгжиж ирсэн, төрөл бүрийн ургамал ямар онцлогтой эсэх, ховор ургамлуудыг хэрхэн хамгаалах зэрэг нь хүмүүсийн сонирхлыг татах зүйл гэжээ.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе