• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ногоон экологийн жуулчлалын замаар хөгжиж буй Хай Нань арал

CRI       (GMT+08:00) 2012-10-08 16:35:21

      Халуун бүсийн диваажин ойн цэцэрлэгт хүрээлэнг 2009 оны 9-р сард албан ёсоор ашиглалтад оруулснаас хойш ойн цэцэрлэгт хүрээлэнгийн уламжлалт жуулчлалын арга хэлбэрийг эвдэж, жуулчдын сонирхлыг татаж чадах төдийгүй эдийн засгийн ашиг орлоготой байх брэндийг буй болгохоор хүчин чармайлт гаргасаар иржээ. Ойн цэцэрлэгт хүрээлэнгийн дагнасан жуулчлалыг хүмүүс сонирхохоо больж, олон ургалч жуулчлалын хэлбэр нь үнэ цэнэтэй болж, жуулчдын нэн их хэрэгцээ шаардлагыг хангаж чадна гэж Ней Саньлай хэлэв.

      Тэр хэлэхдээ, ойн цэцэрлэгт хүрээлэнгийн байгуулалтын удирдлагын дүрмийн дагуу цэцэрлэгт хүрээлэнг жуулчлалд зориулахаас гадна 2 хувийн газар шороог амралтын иж бүрэн үйлчилгээний төхөөрөмжид ашиглаж орлогын нөхвөр болгож болдог. Ийнхүү үзэмж, амралт хосолсон газар нь хүмүүсийн сонирхлыг нэн их татах юм гэжээ.

      Сурвалжлага хийх явцад халуун бүсийн диваажин ойн цэцэрлэгт хүрээлэнгийн өвөрмөц талыг сурвалжлагч өөрийн биеэрээ мэдэрчээ. Энд ууланд авирч үзэмж сонирхон, амтат хоолноос амсаж болохоос гадна ууланд буудаллаж болох юм. Үүгээр барахгүй цэцэрлэгт хүрээлэнд явган хүний ба машины явах замыг тус тусад нь гаргаснаар жуулчдын харилцан адилгүй эрэлт хэрэгцээг хангаж чадсан юм.

      Халуун бүсийн диваажин ойн цэцэрлэгт хүрээлэн нь нээн хөгжүүлэх, хамгаалахыг нэгтгэсэн үзэл баримтлалын дагуу экологийн орчныг сайтар хамгаалж, байгалийн сайхан үзэмжийг хэвээр хадгалахыг зорьжээ. Цэцэрлэгт хүрээлэнг байгуулах явцад төлөв байдал нь гойд сайхан өндөр мод, асга хадтай тааралдвал барилгын ажлыг нэмэгдүүлэн барьж, тэдгээрийн байгалийн өнгө төрхийг хэвээр үлдээжээ. Ийнхүү муруй саруй бөгөөд өргөн биш энэхүү замаар явахад санаандгүй сайхан үзэмж тохиолдох юм гэж Ней Саньлай хэлэв.

      Тэр хэлэхдээ, биднийг ирэхээс өмнө Сань Я хотын ойн аж ахуйн газрынхан хүрээлэн байгаа орчныг сайтар хамгаалах тухай олонтаа ярьж байсан. Бид ирсний дараа энэ хэсэг ойг тушааж өглөө. Бид өөрсдийн газар шорооны удирдах дүрэмтэй бөгөөд тусгай ойн хамгаалалтын ангийг байгуулж, ууланд гарч чулуу олборлох, газар тариалах ба мод цавчихыг хориглодог юм гэжээ.

      Уулан дээр том барилгуудыг барих боломжгүй болохоор Я Лун Вань цэцэрлэгт хүрээлэнд зуслан маягийн хоёр давхар байшинг олон барьсан юм. Барилгын материалд чулуу, модны хальс, өвс зэргийг ашиглаж, үндэстний цөөнхийн барилгын загвараар ган болдын бүтцийг чулуун дээр тогтоож, газар хөрс ба ургамлын нөмрөгийг үр ашигтай хамгаалж чадсан юм. Үүнээс гадна нарны энергийн халаалт, бохир усыг дахин ашиглах зэрэг эрчим хүчнийг хэмнэх бохирдол багатай тоног төхөөрөмжийг өргөнөөр ашиглажээ. Удирдамжийн хувьд нь хүрээлэн байгаа орчныг хамгаалахыг тэргүүн чухал байранд тавьж, ойн цэцэрлэгт хүрээлэнгийн өнцөг булан бүрээс экологийг хамгаалах үзэл баримтлалыг харж болох юм гэж Ней Саньлай цохон тэмдэглэжээ.

      Тэрээр хэлэхдээ, нэг нь нарны энергиэр ус халаах, энэ явцад нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлсэн юм. Ууланд гарах хүн олширвол яриангүй хог хаягдал ихтэй болно, өдөр бүр тусгай машинаар эдгээр хог хаягдлыг уулан дор хүргэж, тогтмол газарт хуваан янзалдаг. Манай хүрээлэнд бохир усыг цэвэрлэх хэд хэдэн тусгай газартай, бид амьдралын бохир усыг цэвэршүүлсний дараа ой мод услахад зарцуулдаг юм гэжээ.

      Я Лун Вань халуун бүсийн диваажин ойн цэцэрлэгт хүрээлэнгийн таатай экологийн орчин ба зугаалгын бохирдолгүй тоног төхөөрөмж нь жуулчдын сонирхлыг ихээр татаж байна. Энэ хүрээлэнд цэвэр агаараар амьсгалж, байгалийн үзэсгэлэнтэй танилцан, иж бүрэн үйлчилгээний орчинд үнэхээр сайхан амарч чадна гэж жуулчид хэлцгээж байлаа. Хэ Нань мужийн Жэнжю хотоос ирсэн хатагтай Мэнь Юнь сурвалжлагчид хэлэхдээ, Я Лун Ваний элсэн эргээс далайн булангийн үзэмжийг төдий л сайн харах боломжгүй, цэцэрлэгт хүрээлэнгийн адил бус өндрөөс бүр илүү гайхамшигтай сайхан харагддаг гэжээ.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе