|
|
||
Мэнь Юнь хэлэхдээ, экологийн орчин маш таатай, байгалийн үзэмж ч гойд сайхан, надад маш их таалагдаж байна. Далайн эрэгт зогсоход далайн салхи илбэн, уулан дээрх хөвч ногооныг харахад хосгүй тааламжтай байдаг гэжээ.
"Экологийн үндсэнд мужаа байгуулах"-аас "ногоон эдийн засгаар тулгуурлан хөгжих" хүртэл Хайнань муж нь экологийн байгаль орчныг сайтар ашиглаж, жуулчлалын эдийн засгийн хөгжил ба байгаль орчныг хамгаалах зэрэгцсэн амжилтад хүрсэн ногоон хөгжлийн замналыг буй болгожээ. 2009 онд Хайнаний олон улсын жуулчлалын арлыг байгуулахыг Хятад улс үндэсний стратегид албан ёсоор тусгасан юм. Шинэ хөгжлийн босгонд Хайнань муж өөрийн давуу талдаа түшиглэж, тасралтгүй шинийг санаачлан, өндөр зиндааны ногоон жуулчлалын нэрт брэндийг буй болгож, дэлхийн хүмүүсийн сонирхлыг татахуйц олон улсын жуулчлалын арал болж хөгжинө гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |