• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Уламжлалт соёлын жуулчлал нь Хайнаны өөрийн онцлогтой дүр төрхийг харуулж байна

CRI       (GMT+08:00) 2012-10-08 16:42:18

      Хайнань бол олон үндэстэн төвлөрөн амьдардаг муж юм. Урт хугацааны түүхийн хөгжлийн явцад, орон нутгийн үндэстний цөөнхүүд баялаг агуулга, өвөрмөц онцлог бүхий шилдэг уламжлалт соёлыг бүтээжээ. Энэ нь эрхэм нандин соёлын өв бөгөөд Хайнаний соёлын жуулчлалын чухал нөөц баялаг болдог.
Хайнань мужийн аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч дарга Сүнь Ин тус радиогийн сэтгүүлчдэд ярилцлага өгөх үед хэлэхдээ, Хайнаний Сань-Я, Линшүй, Баотин зэрэг хот шяньд жуулчдад зориулсан үндэстний соёлыг харуулсан тосгон байдаг. Тэнд үндэстний ёс заншил, соёлын олон хэлбэрийн арга хэмжээг зохиож, жуулчдын сонирхлыг татдаг юм. Үүнээс бинлан жимсний гуу зэрэг жуулчлалын район нь үндэстний зан заншил соёл болон жуулчлалыг бүрэн уялдуулж чадсан гэжээ. Тэрээр хэлэхдээ:  бичлэг хоёр Сүнь-Ингийн яриа

      "Ли Мяогийн соёлыг бид бүрэн нээж хөгжүүлсэн. Бинлан жимсний гууны жуулчлалын районд музей байдаг. Тэр нь Ли үндэстний тосгоныг өөрчлөн байгуулсан юм. Иймээс язгуур соёл болох юм. Бинлан жимсний гууны жуулчлалын районд Ли үндэстний соёлыг бүрэн харуулсныг та харж болох юм. Манай тоглож байгаа Ли үндэстний үлгэр гэдэг тоглолт нийт Хятадын хэмжээнд 11 төрлийн том шагнал авчээ. Лижянд хүрвэл Наши үндэстний эртний хөгжмийг сонирхдогтой адил Хайнань аралд ирсэн хүмүүс ч заавал Ли үндэстний үлгэрийн тоглолтыг сонирхох ёстой. Ингэвэл сая Ли үндэстний бүх соёлыг ойлгож таашаал авч чадах юм. Зам дагууд бас Ли Мяо үндэстний тосгонууд байдаг нь мөн Ли Мяо-гийн соёл болон аялал жуулчлалыг уялдуулахыг бодолцсон юм. " гэжээ.

       Ганшилингийн бинлан жимсний гууны Ли Мяогийн язгуур соёлын жуулчлалын район бол улсын 4 А зэрэглэлийн экологийн соёлын жуулчлалын район юм. Тус район Ганьшилин дархан цаазат районд байрлаж, хоёр талаар нь ой шугуй үргэлжлэн, дундуур нь хэдэн километр үргэлжилсэн бинланы гуу газар байдаг учраас бинлангийн гуу гэдэг юм.

       Ли үндэстний уламжлалт соёлд бинлан ёс журмын талаар чухал үүрэг гүйцэтгэж байсан төдийгүй Ли үндэстний хүмүүсийн амьдралын овор байдлын бэлэг тэмдэг болдог юм. Ли үндэстний айлд бинлан байхгүй бол ёс журам бүрдэж чадахгүй, хурим хийхгүй юм. Хайнаний төв уулархаг нутагт суурьшдаг Ли үндэстэн бороотой ой уулын гуугаар амьдардаг учраас жуулчид бинланы гууд хүрч, Ли үндэстний соёлд нь уусвал сая Хайнаний үндэстний ахуй байдлыг мэдэрч чадах юм. Орон нутгийн хөтөч хүүхэн хэлэхдээ, бичлэг гурав хөтөч хүүхэн

      "Манай энд хамгийн хөгжөөнтэй үе бол цагаан сар биш, харин хуримын ёслол болно. Залуу нь хүүхний гэрт очихдоо бинлан жимсний модонд гарч бинлан жимс түүн бэлэг болгодог. Долоо долоон дөч есөн бинланы модноос дөчин есөн бинлан жимс түүж бэлэг болгоно. Энэ бол манай Үжишань уулын сахиус, манай Ли үндэстэн уг нь Үжишань ууланд амьдарч байжээ. Түүний хамар нь бол нэг бинлан мод, Ли үндэстний мохошгүй зориг санааны бэлэг тэмдэг. Бинлан мод далайн хар салхинд ч амьд гардаг. Учир нь түүний харимхай чанар нь маш сайн юм. "

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе