|
|
||
Ли үндэстэн бол Хайнаний хамгийн эртний уугуул иргэд юм. Шинэ чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэл хэдэн мянган жилийн түүхтэй. Ли үндэстний ард иргэд түүхийн явцад өөрийн үндэстнийхээ өвөрмөц соёлтой болсон байна. Үүнээс Ли үндэстний уугуул иргэдийн хамгийн том онцлог гэвэл хацар нүүр болон бие дээрээ шивэх соёл болно. Хүн судлаач Ли үндэстний эмэгтэйчүүдийг "Хайнаний Дүнхуаны ханын зураг" гэж зүйрлэдэг. Учир нь Ли үндэстний уугуул эмэгтэйчүүд бие дээрээ шивээс хийлгэх заншилтай юм. Энэ нь урт удаан түүхтэй болсон бөгөөд овог аймгийн сүлдийг арьсан дээрээ шивдэг цорын ганц үндэстэн болно. Хэдэн мянган жилийн тэртээгээс тасралтгүй уламжилж ирсэн бие дээрээ шивэх ёс нь Ли үндэстний туйлын ховор соёлын өв болсон байна. Хөтөч хүүхэн танилцуулахдаа,
бичлэг дөрөв хөтөч хүүхэн
"Шивээс олон байх тусмаа илүү үзэсгэлэнтэй, байр суурь илүү өндөр гэдгийг харуулдаг юм. Хүүхнүүд ер нь зургаан наснаасаа эхлэн 13 нас хүртлээ шивээс хийдэг. Насанд хүрвэл шивэхээ зогсдог юм. Ли үндэстнийг бүс нутаг, хэл, хувцас заслын зөрөөний дагуу, таван том нутгийн аялгууны районд хувааж, энэ районуудын шүтдэг зураг нь харилцан адилгүй байдаг. Өмнө нь шивэхдээ бүр тогтсон зураг байдаг. Таван аялгууны аймаг төрлүүд тус тусдаа тогтсон сүлд зурагтай "
Хөтөч хүүхэн мөн хэлэхдээ, бие дээрээ шивж байгаа нь мөн тотемийн шүтлэгийн бэлэг тэмдэг болох юм. Шивээсд амь насыг хүндэтгэсэн, аз жаргалыг хүссэн, гай гамшгаас зайлсан болон залуу насны үзэсгэлэн гоог харуулсан зэргийг хамарч байна. Энэ нь Ли үндэстний соёлын хөгжлийн түүх болон Ли үндэстний шүтлэг, сайн сайхны төлөөх мөрөөдлийг харууллаа гэжээ.
Гэхдээ нийгэм хөгжихийн хэрээр Ли үндэстний хүүхнүүд бие дээрээ шивүүлэхээ больсон байна. Шивээстэй хамгийн сүүлчийн өндөр настан одоо бинлан гууны Ганшицүнь тосгонд амьдарч, олон жил амьдарсан бороот ойгоо сахисаар байна.
Эртний тотем, хувцас засал, гайхамшигт биеийн шивээс, хүмүүсийн бахархлыг татсан бүжиг, хөгжмийн зэмсэг зэргийн Ли Мяогийн соёл жуулчдын нүдийг нээж, эргэн ирэх хүсэл төрүүлдэг. Бинлан гуунд сурвалжилж явахдаа Фүжяниас ирсэн Дүн овогтой хатагтайтай уулзахад, эндхийн үндэстний ахуй амьдрал надад маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн гэжээ. Тэрээр хэлэхдээ,
"Манай Фүжяньд иймэрхүү үндэстний онцлог нэлээд цөөн, энд харин маш тодорхой байна. Манай Фүжянь бас тэнгисийн эрэг дээр байрладаг болохоор миний хувьд далай нь тийм сонирхолтой биш, харин үндэстний энэхүү онцлог нь харж байгаагүй зүйл байна "
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |