|
|
||
Иймэрхүү өвөрмөц бөгөөд тодорхой үндэстний зан заншлын соёл нь дотоод гадаадын олон зорчигчийн сонирхлыг татсан төдийгүй гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний анхаарлыг ч татсан юм. Танилцуулснаас үзвэл, БНСУ, ОХУ, Герман зэрэг олон орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгсэл энд ирж танилцан зураг дүрс авч байдаг. Бинлан гууны Ли Мяо үндэстний язгуур соёлын жуулчлалын районы интернетээр сурталчлах ажил хариуцсан захирал Лэй Чян хэлэхдээ, бичлэг зургаа Лэй Чян
"БНСУ-ын KBS байнга манай энд ирж видео бичлэг хийж, өөрийн орондоо сурталчилдаг. Нэлээд онцлогтой, жишээлбэл идээ ундаа, хувцас засал, бүжиг, хөгжмийн зэмсэг зэрэгт тэд маш сонирхолтой ."
Үндэстний цөөнхийн уламжлалт соёлоос гадна, Хайнаньд мөн баялаг соёлын онцлогтой жуулчлалын район маш олон байна. Жишээлбэл Жяньжэний Японд очсон үлгэрийг үндэслэн байгуулсан Наньшаний буддын шашны соёлын жуулчлалын район, тэнгэрийн хязгаар , буга эргэн харсан зэрэг домогт холбогдуулан байгуулсан Тянь Я Хай Жяо-гийн соёлын жуулчлалын район, Лү Хүй Төү жуулчлалын район, Сү Дүнпө, Сүн Чинлин нарын алдарт хүмүүстэй холбогдуулан байгуулсан Дүн Пө-гийн номын өргөө, Сүн Чинлингийн сууж байсан буурь зэрэг нь Хайнань арлын олон талт соёлын онцлогийг харуулсан юм.
Эрхэм сонсогч, сүлжээ ашиглагч найз нараа , та хэрэв сонирхолтой бол өөрөө Хайнаньд ирж, маш өвөрмөц уламжлалт соёлын жуулчлал болон Хятадын ер бусын онцлогийг биеэрээ мэдрэхийг хүсье. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |