• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ханш нээх улирал

CRI       (GMT+08:00) 2013-04-12 10:57:28

 

      Ханш нээх улирал бол билгийн тооллын 24 цаг улирлын нэг, өөрөөр хэлбэл өвлийн туйлаас хойшхи 108 дах өдөр юм. Эртний хүмүүсийн ойлголтоор 108 бол бүрэн бүтэн, өлзий дэмбэрэл, өнө удаан, гүн гүнзгийг төлөөлсөн их тоо тул энэ өдөр ханш нээх баярыг тэмдэглэдэг болсон нь гүн гүнзгий утга агуулгатай. Хятадын хан үндэстний уламжлалт ханш нээх баяр тэртээ 2500 гаруй жилийн өмнөх Жоу улсаас үүсэлтэй гэлцдэг. Ханш нээх цагаар гадаа дулаарч, хаврын тариалалт хийхэд хамгийн тохиромжтой үе ирдэг. Ханш нээх баяр бол өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэх баяр юм. Уламжлалт үйл ажиллагаа нь өвөг дээдсийнхээ булш бунхныг шүүрдэж цэвэрлэх явдал. 2006 оны 5 сарын 20-нд Хятадын төрийн зөвлөлөөс энэхүү баярыг үндэсний эдийн бус соёлын өвд оруулсан байна.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе