• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ханш нээх улирал

CRI       (GMT+08:00) 2013-04-12 10:57:28

     Эдүгээ Хятадын 56 үндэстний 25 нь ханш нээх өдрийг тэмдэглэдэг. Хэдийгээр газар газрын ёс заншил өөр өөр ч хамгийн их дэлгэрсэн ёс заншил бол хан үндэстний нөлөөгөөр өвөг дээдсийнхээ газрыг эргэх, уул хаданд зугаалах гэсэн 2 зан үйл Хятадын олон газарт хамгийн их дэлгэрсэн байна. Урин хаврын цагаар хүний сэтгэлийг гэгэлзүүлсэн налгар өдрүүд айлсаж, алслан одсон өвөг дээдэс, аав ээж дотны хүмүүсээ санагалзан, аньсгандаа нулимстай суудаг ч энэ бол үр хүүхэд бидний тэнгэрт одсон өвөг дээдэстээ үзүүлж буй хамгийн том хүндэтгэл, та бүхнийгээ байнга санан дурсах болно, та бүхэн бидний сэтгэлд үүрд мөнх хэмээх сэтгэлийн илэрхийлэл болдог. Тиймээс ханш нээх улирал бол нулимстай инээд, нууцхан сэтгэлийн гуниг, түүнчлэн урин хавар ирсний баяр юм. Тиймээс энэ өдөр сэтгэл санаагаа засах үүднээс уул хаданд гарч, сэрүүн тунгалаг агаараар амьсгалан, цасан дороос ханзрах нялх ногоо, цэцэгсийг харж баясан сэтгэлээ тайтгаруулдаг болсон байж мэднэ. Юутай ч энэ өдөр салхинд гарах, ууланд гарах гэдэг зан үйл, спортын арга хэмжээ нийт үндэстний дунд ихээхэн дэлгэрсэн байна.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе