|
|
||
Энэ жилийн ханш нээх баярт зориулж Бээжин хот 54 төрлийн соёлын арга хэмжээ зохиохоор төлөвлөөд байна. Үүнд ханш нээх цаг шүлгийн тэмцээн, дурсгал мөргөлийн ажиллагаа, мөн олон цэцэрлэгт хүрээлэнгийн ажиллагаа зэрэг нь 3 сарын сүүлээр эхэлсэн байна. Үндсэндээ 7 сар хүртэл үргэлжлэх юм байна. За түүнчлэн Бээжин хотын дүүргүүд урлагийн тоглолт, зан үйлийн үзэсгэлэн, асуулт хариултын тэмцээн, ууланд гарах аялал зэргээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохиосон байна. 3 сараас 5 сарын дунд үе хүртэл Бээжин хотын олон цэцэрлэгт хүрээлэн, парк зэрэг нь "Өнгөрснөө лурсаж өнөөдрийг хамгаалья ногоон аялал" сэдэвт үйл ажиллагаа зохиож, цэцгийн үзэсгэлэн зохиох юм байна. Түүнчлэн Сун Чин Лин, Ли Да Жао зэрэг 8 нэрт хувьсгалчдын өлгий газар, дурсгалын ордон музейгээр аялах цуврал соёл түүхийн арга хэмжээ зохионо.
Бээжин хотоос зүүн хойд хэсэгт Яньшань уулын хормойд байрладаг Шэнчуань уулын аялал жуулчлал байгалийн үзэсгэлэнт тосгонд Ханш нээх баярын онцгой арга хэмжээ зохиогдох гэж байна. Шэнчуань уулын ханш нээх улирлын соёлын арга хэмжээ 4 сарын 3-6 хооронд болно. Энэ үеэр 80 м урт луу хэлбэртэй цаасан шувуу хөөргөх юм байна. Энэ газарт 1000 жилийн түүхтэй эртний буддын сүм хэд хэд байдаг тул бурхны ариун газар хэмээгддэг. Түүнчлэн баруун талд нь эртний цагаан хэрэм байрладаг тул жуулчдын хөл тасарна гэж үгүй. Түүнчлэн Бээжин хотын цаасан шувууны нийгэмлэгийн мэргэжилтнүүд энд ирж тоглолт үзүүлж, хүмүүст цаасан шувуу хийхийг зааж өгөх юм байна. Түүнчлэн тус аялал жуулчлалын газраас бурхны сүмд мөргөж аз жаргал хүсэх, өнгөрч одсон хүмүүстээ ном хуруулах, мод тарих, ургийн овог таах тэмцээн зохиох, эртний уламжлалт зан үйлийн улиас хатгах, цэцгийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн арга хэмжээ зохиож жуулчдыг баясгах юм байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |