• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хилгүй найргийн дархан

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-25 23:59:47


Хятад хэлнээ орчуулагдсан "Бавуугийн Лхагвасүрэнгийн  шүлгийн түүвэр"

      Уянгын онгодоор амьдрал бүүвэйлж, өрөөлийг уярааж яваа Монгол улсын төрийн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн хэсэг уран бүтээлийг хятад хэлнээ хөрвүүлсэн шүлгийн түүвэр 2008 оны 12-сарын 31-ний өдөр уншигч олонтойгоо золгосон байна.

    Хятад хэлнээ орчуулагдсан "Бавуугийн Лхагвасүрэнгийн  шүлгийн түүвэр" номыг Хятадын Төвийн үндэстний  орчуулах товчооны орчуулагч хасан орчуулсан байна.

     Хасан бол Өвөр монголын Хянган аймгийн хүн. 1994 онд Өвөр монголын их сургуулийн монгол хэл уран зохиолын мэргэжил дүүргэж, мөн жилдээ Бээжин хотноо ирж Төвийн үндэстний орчуулах товчоонд ажиллажээ. Өнөө Хятадын орчуулгын нийгэмлэгийн гишүүн, Хятадын монгол уран зохиолын зөвлөлийн гишүүн, Өвөр монголын уран зохиолын орчуулгын нийгэмлэгийн гишүүн зэрэг дархан албатай явна.

     Тэрээр 1994 оноос эхлэн Хятадын "Ши Кань", "дэлхийн утга зохиол", "Тал нутаг", "Лян Шань Вэнь Шюе" "Цолмон" зэрэг сэтгүүлд хятад монгол хэлээр бичсэн шүлэг болоод  монгол хэлнээс хятад хэлнээ орчуулсан шүлэг нийт 80 шахмыг нийтлүүлж байжээ. Үүнд зарим орчуулгын бүтээл нь "Хятадын үндэстний цөөнхийн зохиолчдын орчуулсан бүтээлийн сонгомол"-д түүвэрлэгдсэнээс гадна Бавуугийн Лхагвасүрэнгийн "Үргэлжил хийн шүлэг", "Говь" зэрэг долоон шүлгийг орчуулж, Хятадын шүлгийн хүрээний хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох "Ши Кань" сэтгүүлд нийтлүүлсэн байна.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе