|
|
||
Хасаны орчуулсан яруу найргийг судлан ярилцах хурал
Энэхүү ном уншигчидтай золгож байсан баярт мөчид Хасан яг Лү шүнь нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцаж байсан тул олон эрдэмтэн багш нар, орчуулагч, яруу найрагч нарын хамтын чармайлтаар "Хасаны орчуулсан яруу найргийг судлан ярилцах хурал" төгс амжилттай болжээ.
"Намар цагийн сар"-аар найргийн бууцаа мялааж, "Уянгын тойрог"-оор ууган номын буяныг тогтоож, "Цагаан тэнхлэг", "Хос уянга", "Ангир уураг", "Гашуун өвс" гээд ухаарал тээсэн уянгын түүврүүдээр ганзагаа чангалж явсан Лхагвасүрэнгийн олон сайхан шүлгүүд хангай говиор бус харын хэлээр хил давж хөх Монголын уянга хорвоогийн түмэнд хүрч бий нь нэгэн баяр гэлтэй.
Хятад монгол хэлний хилийг туйлшралгүй давж, уянгын хилийг ур ухаанаараа уусгасан орчуулагч уран бүтээлчтэй болсон мань Хятад Монгол хоёр ард түмний хамтын баяр байж таарна. \Алтанхуар редакторлав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |