|
|
||
Орчуулагч Хасан Бавуугийн Лхагвасүрэнгийн хамт
Хасан оюутан насандаа Лхагвасүрэнгийн шүлгийг уншиж гойд уянгалаг уран санаа болоод гүн ухаалаг бодол хайрт нь согтуурч байсан хэдий ч орчуулах бодол ороогүй байжээ.
Тэрээр Лхагвасүрэнгийн шүлгийг орчуулах бодол ургаснаа эргэцүүлэхдээ, 2006 оны намрын нэгэн өдөр би өөрийн сайт хуудасны Хятадаар бичсэн бүтээлүүдээ уншихаар сэтгэл нэг л таагүй байж, өрөөлийн хэлээр бичиж байгаа уран бүтээлэгтээ урам харих ч шиг болсон. Тэр тоолонд номын тавиур тахь Лхагвасүрэнгийн шүлгийн түүвэр хараанд орлоо. ингээд дасал хан мөр бадгуудыг уншиж суухдаа хятад аар орчуулах бодол харваж, тэр даруйхан "Харанхуй" зэрэг таван шүлгийг орчуулж, сайт хуудсандаа нийтэлсэн. Энэ таван шүлэг шүлгийн хорхойтой найзуудын мань анхаарлыг татаж, тэд монгол яруу найргийн ид шидийг гайхан биширцгээж байсан нь шүлэг орчуулах урмыг минь хөгжөөсөн гэж байлаа.
Түмэн хэргийн түрүү алхам хүчир байдаг ч аяараа л алхаж гарсан Хасанны хувьд аливаа бүр урагштай байлаа. Тэр Улаанбаатарт байгаа дүүгийнхээ дэмжлэгээр Лхагвасүрэнтэй холбоо барьж, санал бодлоо солилцож, түүний шүлгийг орчуулан хэвлүүлэх нандин эрхийг хүртжээ. Ингээд Лхагвасүрэн Бээжинд ирж, өөрийн уянгын шүлгийн түүвэр болоод "Гашуун өвс" түүврээс нийт 71 шүлэг орчуулахаар болжээ. Хасан эдээр шүлгийг орчуулах явцад хоёр үндэстний түүх соёл, зан иргэншил өөр өөр байдгаас болсон хэл яриа, бодол сэтгэхүйн талын хүндрэлтэй мадагтай асуудал зөндөө тохиолджээ. Иймэрхүү байдал дор Хасан зохиогчоос лавлан асуусан бөгөөд бас эрдэмтэн багш нар, шүлгийн найз нартайгаа бодлоо солилцож шийдвэрлэсэн байна.
Яруу найрагч Хасан Онц урьсан редактораар Б. Буянхэшиг, хариуцсан редактор
Бо Гүйминь, номыг урлан чимсэн Төвэд зураач Гарамдоржцэрэн нарын хамт
2008 оны бошгон дээр Хасан 60 шүлэг, 1 дуурь хамарсан 150 мянган үсгийн орчуулгын бүтээлээ дүүргэжээ. Ингээд Хятад хэлнээ орчуулагдсан "Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлгийн түүвэр" ном нь нэрт яруу найрагч Б. Буянхэшигийн бичсэн "Хоёр туйлыг давсан эрх чөлөө" гэх оршлоор өрхөө сөхөж, онц урьсан редактораар Б. Буянхэшиг, Өвчний шаналлыг умартан өдөр шөнөгүй ажилладаг хариуцсан редактор Бо Гүйминь болоод олон мөнгөөр зарж болох уран заргаараа уг номыг урлан чимсэн Төвэд зураач Гарамдоржцэрэн зэрэг халуун сэтгэлт хүмүүсийн шаргуу хөдөлмөрийн хүчээр 2009 оныг угтан нийтлэгджээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |