• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн: Бидны амьдрал уран бүтээл дээр тогтож явдаг

CRI       (GMT+08:00) 2013-07-08 16:22:00

      Урлагийн тайзнаа дөчөөд жил өөрсөдийн өвөрмөц хоолой, уянгалаг хөг аялгуугаа эгшиглүүлсэн 20-р Зууны манлай хослон дуулаач, Монгол улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нартай уулзаж ярилцлаа. "Вансэмбэрүү","Бид мартахгүй","Ханьсах заяа", "Ханийн жаргал" зэрэг хайрын дуугаар олондоо хүндлэгдсэн анхны хос дуучин МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэнг танихгүй хүн байхгүй биз ээ. Нэр нь хүртэл үргэлж хамт дуудагдаж нэг хүний нэр мэт болсон нь үнэхээр бие биеэ олсон урлагийн бурхад хэмээн бахархах хүмүүс ч цөөнгүй байдаг. Тэд 1970, 1980-аад онд ятгын эгшгийг уянгалуулаад, хослон дуулсан төдийгүй намуухан хоолойгоороо урлагийн алтан тайзыг одоо ч гэсэн мялааж, ард түмнээ хөглөж яваа Зууны манлай хос дуучин юм. Зууны манлай хос дуучин маань "Ижил заяа" дуугаараа нэрлэсэн тоглолтоо саяхан Улаанбаатар хотын UB place-ийн концертийн их танхимд хийсэн юм. Олон жил хамтдаа уран бүтээл туурвисан нэг гэр бүлийн дуучдын "Ижил заяа" дуу сүүлийн үед хит болоод байгаа. Тиймээс Н.Ариунзулын шүлэг, СТА Н.Янгигийн аялгуугаар бүтсэн энэхүү дуугаар тоглолтоо нэрлэж, "UB palace"-ийн концертийн их танхимд тоглосон байна. Тэдний тоглолтонд урилгаар Ардын уран зохиолч, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, мөн Завханы гэх тодотголтой МУГЖ Батсүх болон тэдний хүүхдүүд , ач нар нь оролцсон юм. Тэд хоёр хүүтэй бөгөөд аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж бас л дуучин болсон аж. Хоёр хүүгийнх нь гэргий ч мөн бүжигчин мэргэжилтэй урлагийн хүмүүс. Зууны манлай хос дуучин маань хоёр хүүтэйгээ хамтраад "Удмын заяа" болон "Гал голомт" гэдэг тоглолтуудаа хийж байсан. Тэдний бага хүү бол бүр гурван настай байхаасаа л дуулдаг гэсэн. Харин ач охин нь тоглолтонд баяр хүргэж өвөө, эмээ хоёртоо сюрприз барьсан гэсэн. "Ижил заяа" тоглолтонд нэлээд олон дуу дуулагдсан юм. Зууны манлай хослон дуулаачын уран бүтээлийн дуунуудын ихэнх дуу бол тэд хоёрын хамтран дуулсан дуунууд байгаа юм. Тэд хоёрын хувьд сүүлийн үед болсон нэлээд хэдэн тоглолтонд оролцсон. Жишээ нь "Миний ээж хөөрхөн" тоглолтонд залуу уран бүтээлчидтэйгээ хамтран ая дуугаа өргөсөн. Хос дуучин маань ханилаад 38 жил, дуулаад бас 38 жил болж байгаа юм. 20-р зууны урлагийн жинхэнэ хоёр сүпер од одоо ч жавхаатай, өнгөлөг харагдана. С.Вандан гуай костюм пиджак өмсч, түүний брэнд гэж хэлж болох бүрх малгайгаа өмссөн байна. Харин Д.Дуламсүрэн гуай өндөр өсгийтөө өмсч, үсээ задгайлж ёстой л арван наймт шиг жавхалзана. Урлагийн хүмүүс удаан хөгширдөг гэж үнэн бололтой. Тэд дөчөөд жилийн өмнө олонд шагшигдаж явсан үеээсээ нэг их дутаад байхааргүй толиотой байна.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе