• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн: Бидны амьдрал уран бүтээл дээр тогтож явдаг

CRI       (GMT+08:00) 2013-07-08 16:22:00

      20-р зууны манлай хос дуучин маань урьд нь пянз, кассет гаргаж байснаас CD гаргаж байгаагүй гэнэ. Харин 2011 онд шинэ, хуучин 19 дуунаас бүтсэн анхны цомгоо өлгийджээ. С.Вандан гуай хэлэхдээ "Цомогт манай хоёр хүү, ач охины дуу багтсан болохоор гэр бүлийн цомог гэж нэрлэж болно. Цаашид ард түмний сонсож, дагаж дуулах дуртай хуучны дуу болон шинэ уран бүтээлүүдээ клипжүүлж, улам урам зоригтой ажиллана. Мөн хоёр хүүгийнхээ уран бүтээлийг дэмжиж, ард түмний хайртай дуучин болгохын төлөө хөдөлмөрлөнө. Энэ бид хоёрын үүрэг шүү дээ" гэсэн юм. Тэд жил бүр тоглолт хийхийг боддог ч аялан тоглолтоос болж гурван жил тасалджээ. Одоо энэ уламжлалаа алдахгүй гэж байсан. "Ижил заяа" нэртэй шинэхэн уран бүтээлээрээ нэрлэсэн энэ тоглолт тэдний бие даасан 25 дахь тоглолт юм байна. Тэд 38 жилийн өмнө "Ханьсах заяа" дуугаар анх үзэгчидтэйгээ уулзаж байсан бол 38 жилийн дараа "Ижил заяа" нэртэй дуу дуулж, түүнийгээ клипжүүлж, олны хүртээл болгожээ. Тиймээс энэ дуундаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа бөгөөд клипээ өөрсдийнхөө ажил амьдралын тухай өгүүлэмжээр хийлгэжээ. Тийм ч болохоор ард түмний сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

     Төв аймгийн "Монгол туургатан" театрт ажилладаг тэдний уран бүтээлийг хамт олон, найз нөхөд нь их дэмждэг бөгөөд тэднийхээ хүч, үзэгчдийн дэмжлэгээр өдий хүрсэн гэдгээ хэлж байсан. Мөн "Бид хоёр аялан тоглолтоор яваад ард түмэнтэйгээ уулзаж, тэднийхээ сайхан дурсамжийг сануулахыг хүсдэг. Бид уран бүтээлдээ маш хайртай" гэсэн юм.\ярилцсан Ч.Гантөмөр\


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе