|
|
||
Тэд хослон дуулж эхэлснийхээ 30 жилийн ойд зориулж "Зуун дамжсан дуун эгшиг" нэртэй уран бүтээлийн тоглолт 2007 онд хийснээс хойш Монгол улсын 21 аймгийн 365 сумаар аялан тоглож, орон нутгийн үзэгчиддээ бэлэг бариад иржээ. Мөн 2007 онд болсон Зууны манлай хос дуучны маань нэрэмжит "Хослон дуулъя" цэнгүүнд 21 аймгаас шалгарсан хосууд оролцсон юм. Тус цэнгүүнд оролцогчид бол зохион байгуулагч хоёр гавьяат өөрсдийн биеэр аймаг тус бүрт очиж шалгаруулж авсан авьяалаг залуус байсан юм. Харин дуучдын ижил стилийг эвдсэн хос бол Д.Солонго, Д.Амарсайхан нар. Тэд Дундговь аймгаас ирж оролцсон бөгөөд тайзнаа хос ятгатай гарч ирэн С.Вандан, Д.Дуламсүрэн нарын дуунаас дуулахад үзэгчид алга ташилтаар хүлээн авсан байдаг. Бас шүүгчидийн шалгуурт ч тэнцэж тэд тэргүүн байрт шалгаран зохион байгуулагчдийн шагнал болох хос ятганы эзэн болцгоосон билээ. Хамгийн сонирхолтой нь тэд гэр бүлийн хосууд байв. Д.Солонго, Д.Амарсайхан нар хэлэхдээ: "Бид шүүгчдээс ингэж их өндөр үнэлгээ авсан нь ятгатай дуулсан бас нэг гэр бүлийнх гэдгээр нь дэмжсэн байх гэж бодож байна. Хоёр гавьяат ч бас өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидний дууг дуулсан гэр бүлийн дуучидтай таарч байгаагүй л гээд биднийг их урамшуулж, ятгаа өгч тайзнаа гаргуулсанд баяртай байна" гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |