• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нам байгуулах агуу үйлс" киноны тухай сэтгэгдлээ хуваалцахуй

CRI       (GMT+08:00) 2011-06-30 10:44:18

                                         ---ХКН байгуулагдсаны 90 жилийн ойд

     "Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино урлаг" гэж коммунист хувьсгалын их удирдагч В.И. Ленин нэгэнтээ дурдсан байдаг. Тэгвэл энэ агуу урлаг маань хүмүүсийг баясган цэнгээхээс гадна түүхийг бичиж үлдээдэг гэдгийг манай сонсогчид сайн мэднэ байх аа. Хятадын кино урлаг анх 20-р зууны эхэн үе буюу 1905 онд үүссэнээс хойш даруй бүтэн зуун гараад явж байгааг миний бие Бээжин дэх Хятадын үндэсний кино урлагийн музейгээр явж байхдаа мэдэж авлаа. Кино урлаг түүхийн бодит баримт болдогийг тэндээс л ёстой "дуутай хууртай" нь гэдэг шиг Хятад улсад анх хэрхэн кино урлаг үүссэн, нийгмийн өөрчлөлт, хүмүүсийн сэтгэхүйг дагаад бас хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэж болно.

      Тэгвэл 2 цаг 20 минут үргэлжлэх нэгхэн анги кинонд түүхэн олон чухал үйл явдлыг зэрэгцүүлэн тавьсан "Нам байгуулах агуу үйлс" кино эхнээсээ авахуулаад дуустал их өрнөл хэсэгтэй үргэлжилсээр үзэгчдийг бараг амьсгаа авалгүй байлгасаар байгаад дуусгана.

      "Нам байгуулах агуу үйлс" гэх энэхүү кино нэрийг нь сонсоход л бараг ойлгомжтой. Чухам юуны тухай өгүүлж буйг. Нам байгуулахад ямар их хүний хөлс, хүч, цус , хичнээн их хүн алтан амиа золиосолсныг энэхүү кино харуулжээ. Ийнхүү асар их үнээр олдсон 90 жилийн босгыг давж буй ХКН эдүгээ гишүүдийнхээ тоогоор Монгол улсын нийт хүн амаас 40 дахин их буюу 80 сая 269 мянгад хүрч үнэхээр агуу том нам болжээ.

      Кинонд дэлхийд алдартай болоод Хятадын нэрт жүжигчдийг урьж тоглуулсан нь уг киноны нэр хүндийг ихэд өргөжээ. Жишээ нь Гонконгийн нэрт жүжигчин Чоу Юн Фат, Лю Дө Хуа, миний л мэдэхийн хөдөө тосгоны тухай кино болоод Хятадын Хаврын баярын концерт дээр хөдөөгийн өвгөний дүрд байнга тоглосоор байгаад түүгээрээ имиджээ бүрдүүлсэн инээдмийн жүжигчин Жао Бен Шан уг кинонд нэгэн цэргийн том генералын дүрд тоглосон ч үзэгчид түүнийг харангуутаа таниад нирхийтэл инээлдэж байлаа. Яг л одоо манайхаар бол Аглуу ч юм уу Амбий ч юм уу түүхэн киноны генералын дүрд хувираад тоглож байгаатай адил.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе