• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нам байгуулах агуу үйлс" киноны тухай сэтгэгдлээ хуваалцахуй

CRI       (GMT+08:00) 2011-06-30 10:44:18

      1914 онд дэлхийн 1-р дайн эхэлж 1915 онд Юан Шикай Японтой нууцаар 21 заалт бүхий нууц гэрээг байгуулж, өөрийгөө Хятад хаант гүрний хаан болгон өргөмжилдөг. Юан Шикайгийн дүрд тоглосон Гонконгийн жүжигчин Чоу Юн Фат дүрийн онцлогийг жижигхэн зүйлээр л тодотгон гаргаж аргагүй дэлхийн хэмжээний од гэдгээ харуулж байлаа. Жишээ нь, улс эх орныхоо эрх ашгийг улан дороо хийж нас дээр гарсан ч хувийн нэр алдрын төлөө хөөцөлдсөн хааны тэрхүү амбицлаг байдлыг хаанд өргөмжлөх ёслолдоо бэлдэж тавьсан өмсөх хувцасаа гараараа илж, нүдээрээ хэрхэн харж байгаагаар илтгэнэ. Дараагаар нь Юан Шикай, Сүн Ятсены аль алиных нь оролдлого бүтэлгүй болж, Хятад улс тэр чигээрээ эмх замбарагүй байдалд орох тэр үед Мао Зэдун, Жоу Енлай зэрэг шижигнэсэн сайхан их сургуулийн оюутан, залуус эх орноо аврах их үйлсэд нэгдэн нийлнэ. Яг энэ үед Орос улсад хувьсгал ялж, ёстой л нөгөө Хятадад хувьсгалын тохироог бүрдүүлсэн мэт. 1918 онд нэгдсэн улс ялагдаж, засгийн газар нь Парист элч төлөөлөгчөө илгээсэн боловч Англи, Америк зэрэг орнууд Хятадын ЧинДао, Жяо Жоуван зэрэг газруудыг Японд өгснөөр Хятад улсын эрх ашгийг огтхон ч авч хэлэлцсэнгүй. Ингээд нөгөөх алдарт 5 сарын хөдөлгөөн 1919 онд өрнөсөн түүхтэй. Эндээс киноны үйл явдал улам их өрнөж оргил үедээ хүрсэн гэж мөхөс миний бие үзэж байгаа юм.

       1921 оны 7 сард Мао Зэдун тэргүүтэй тэр үеийн Хятадын тэргүүний шилдэг сэхээтнүүдээс бүрдсэн 13 шижигнэсэн залуу өнөөгийн 90 жилийн түүхтэй ХКН-ыг байгуулж кино ерөнхийдөө дуусдаг.

       Хэдийгээр түүхэн кино ч хүний амьдралд болдог бүх л баяр гуниг, инээд хөөр, хайр дурлал, үхэл хагацлыг энэ их өрнүүн үйл явдлуудын дундуур донжийг нь олоод шигтгэсэн байлаа. Идэр залуухан Мао Зэдуны эхнэртэйгээ анх хэрхэн танилцаж байгааг энгийн бөгөөд бодитойгоор харуулж чадсан байлаа. Хоёр залуугийн хайр сэтгэл романтик байдлыг Хаврын баярын өмнөх орой хэрхэн тэмдэглэж буйг, орой гадаа тавьж буй цаасан бууг харах гэж оролдож буй хайртыгаа хэрхэн өвөр дээрээ өргөж харуулж байгаагаар энгийн даруухан харуулжээ.

        Энд Мао Зэдуны дөнгөж 30 хүрээгүй, ид залуухан хүний бас гэнэн гэмээр занг гаргахдаа нам байгуулахаар ирсэн нэг төлөөлөгч залуу эхнэрээ дагуулаад ирсэнд нүдээ том болгон гайхширсан янзтай "Эхнэрээ дагуулж ирж болох байсан юм уу?" гэж асуудаг.

       Киноны бас нэг сонирхолтой хэсэг, Гуандунаас ирсэн төлөөлөгч нам байгуулахаар Шанхайд ирж нэгэн орой буудалд буухад араас нь гартаа буу барьсан эр, эм 2 дагасаар яг хажуугийн өрөө рүү нь ордог. Төд удалгүй эмэгтэй хүний бачимдаж айсан дууг сонсоод хирдхийсэн нөгөөх төлөөлөгч чухам юу болоод байгааг хаалганы дурангаар харах гэтэл яг урдаас нь бас нэг нүд харж кадр харанхуй болсноо буун дуу тас хийдэг. Иймэрхүү хэсэг барууны аймшгийн кинон дээр гардаг шүү дээ.

      За тэгэхээр "100 удаа сонссоноос 1 удаа үзсэн нь дээр" гэдэг дээ. \Банзрагчийн Мөнхтуул\


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе