• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нам байгуулах агуу үйлс" киноны тухай сэтгэгдлээ хуваалцахуй

CRI       (GMT+08:00) 2011-06-30 10:44:18

     70 сая юань зарцуулж бүтсэн энэ киноны үзэгчдийн тоо улам нэмэгдэж байгаа гэж сонсогдсон. Кинонд маш олон үеийн нэртэй болоод залуу жүжигчдийг оролцуулсан, хөрөнгө хүч нэлээд зарцуулсан, мэрэгжлийн өндөр түвшинд хийгдсэн гэх кино судлаачид үзсэн байна лээ.

      За тэгэхээр олон юм нуршилгүй киноны гол үйл явдал руу орьё.

      Кинонд 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалаас 1921 оны ХКН байгуулагдах үе хүртэлх үеийн түүхэн үйл явдлууд болоод түүхэн хүмүүсийн тэр ороо бусгаа цаг үед улс орныхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хэрхэн яаж тэмцэж байсныг тод томруунаар бүхэлдээ үйл явдал дунд нь харуулжээ. Кинонд 1911 онд Сүн Ятсен гадаадаас эргэж ирсний дараа түр ерөнхийлөгч болно. Энэ үед Мао Зэ Дун цэрэгт анх татагдаж байгааг зэрэгцүүлэн харуулжээ. Удалгүй Юан Шикай цэргийн их хүч болон хааны ордныхны сүр далайлгаар Сүн Ятсены гараас командлагчийн албан тушаалыг булаан авч засгийн газрыг байгуулна. Дараагаар нь Гуоминдан намыг байгуулсан байна.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе