|
|
||
Монгол улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Батзаяа 6-р сарын 7-ний өдөр Бээжин хотноо ХОУР-ын сэтгүүлч Сарантуяад ярилцлага өгч, Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн "Эх дэлхийн манлайлагч" шагнал авсан, байгаль орчноо хамгаалах чиглэлээр Монгол улсын авч байгаа бодлого, түүнчлэн Хятад Монгол хоёр орны уг салбар дахь хамтын ажиллагааны байдал зэрэг талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Сарантуяа: Сайн байна уу?
Батзаяа: Сайн, Сайн байна уу?
Сарантуяа: ШХАБ-ын Бээжин дэх дээд хэмжээний уулзалт яг одоо болж байна. Монгол улс тус байгууллагын ажиглагч орон болсны хувьд ерөнхийлөгч биеэрээ оролцож байгаа.
Батзаяа: Тийм.
Сарантуяа: Ерөнхийлөгч саяхан НҮБ-ын нэгэн томоохон арга хэмжээнд оролцоод Бразилаас шууд Бээжинд ирсэн сурагтай байсан?
Батзаяа: Тийм ээ, хоёр хоногийн өмнө Бразил улсын Рио-Де-Жанейро хотод болсон НҮБ-ын хүрээлэн буй орчны хөгжлийн хөтөлбөрөөс жил бүрд шалгаруулдаг "Эх дэлхийн манлайлагч" шагналыг гардуулах ёслолын ажиллагаа болсон. Энэ жил НҮБ-ын хүрээлэн буй орчны хөгжлийн хөтөлбөрөөс шалгаруулсан "Эх дэлхийн манлайлагч"-аар Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж шалгарсан. Энэ бол бодлогын манлайлагчийн төрөлд авсан шагнал байгаа. Ямар учиртай бэ гэхээр байгаль орчныг хамгаалах чиглэлээр сүүлийн үед дэлхийн дулаарлаас үүдэлтэй сөрөг нөлөөллүүд улам их болж байна. Үүний эсрэг үр дүнтэй бодлого хэрэгжүүлж, үр дүнтэй шийдвэр гаргаж, эдгээр бодлого шийдвэрүүд нь бодитойгоор үр дүнгээ эерэгээр өгч нөлөөлж байгаа ийм шийдвэр гаргагчдын дундаас шалгаруулдаг шагнал юм байна. Тэгээд 2012 оны бодлогын манлайлагч гэдэг шагналын Монгол улсын ерөнхийлөгчид гардуулах ёслолын ажиллагаа Рио-Де-Жанейро хотод болж, энэхүү шагналыг гардаж авсан байгаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |