• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улс байгаль орчноо хамгаалах үр дүнтэй бодлогуудыг хэрэгжүүлж байна

CRI       (GMT+08:00) 2012-06-13 20:05:48

     Сарантуяа: Миний авсан мэдээллээр энэ шагналыг нийт зургаан хүн авсан гэсэн, энэ шагналыг ямар журмаар шалгаруулдаг вэ?

     Батзаяа: Шалгаруулдаг журам нь ийм байна. НҮБ-ын хөгжлийн хүрээлэн буй орчны хөтөлбөр гэж байгаа. ЮНЕП гэж байгууллага байгаа. Энэ байгууллагын гишүүд санал хураадаг ба эсвэл хэн нэгэн алдартай хүн, төрийн тэргүүн, шийдвэр гаргагчид санал болгож болдог. Энэ хүнийг судлаач, энэ шагналд тохирох зүй ёсны хүн гэж үзэж байна гэж санал болгож болно. Түүний дараа тусгай зөвлөл санал хураагаад ямар хүнд өгөхөө ЮНЕП-ын байгууллагын тусгай зөвлөл шийддэг журмаар явагдаж байна.

     Сарантуяа: За баярлалаа. Монгол улс, Монгол улсын ерөнхийлөгч байгаль орчноо хамгаалах талаар ямар ямар арга бодлого хэрэгжүүлсэн бэ?

     Батзаяа: Монгол улсын ерөнхийлөгчийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй явуулж байгаа бодлогууд бол олон байдаг. Ерөнхийлөгч ерөнхийдөө хоёр тулгуурт бодлого байдаг. Нэг нь хүнд тулгуурлах бодлого. Нөгөө нь байгаль орчинд чиглэсэн бодлого гэж үндсэн тулгуур бодлого байгаа. Байгаль орчинд чиглэсэн бодлогыг яагаад тусгайлан хэрэгжүүлэх болсон бэ гэхээр Монгол улс бол сүүлийн үед дэлхийн дулаарлаас үүдэлтэй сөрөг нөлөөлөлд хамгийн их автаж байгаа. Хамгийн их цөлжилт болж байгаа. Хамгийн их бэлчээр эвдэгдэж байгаа. Энэ үүднээсээ Монголчууд бол яахын аргагүй ногоон байдлыг хадгалж үлдээх, дэлхийн дулаарлын эсрэг үр дүнтэй тэмцэх ажиллагааг идэвхтэй авах цаг хугацаа болсон. Тэгээд ч Монголын ард түмэн бүхэн сайн мэднэ, ер нь хэзээнээсээ олон жилийн өмнөөс байгальд ээлтэй байдлаар аж төрж ирсэн ард түмэн. Нүүдлийн мал аж ахуй маань өөрөө байгальтай шууд харьцдаг. Байгалийг хамгаалдаг , усаа хайрладаг, ой модоо хайрладаг, уул усаа хамгаалдаг, зүлэг ногоогоо хамгаалдаг ардын сургаал, хүмүүжил энэ бүхэнд дандаа байгаль орчноо хамгаалах, эх байгалиа хадгалж үлдээх чиглэлээр Монголчууд маань үндсэн гол, зан заншилд нь байдаг, ахуй соёл, сурган хүмүүжүүлэх ухаанд нь байдаг. Тэгээд энэ утгаараа Монгол улсын төрийн тэргүүний бодлогууд гол чухал бодлого нь бол байгаль орчныг хамгаалах бодлого бол яахын аргагүй мөн. Ерөнхийлөгч болсноосоо хойш, төрийн тэргүүн жишээлбэл мод тарих үндэсний өдөр гэж зарлиг гаргаж буй болгосон. Жилд хоёр удаа Монгол улсын бүх иргэд мод тарьдаг болж байгаа. Нэг хүн жилд арван мод тарих юм бол манай улс жилд 20, 30 сая мод тарьж чадах юм. Энэ хөдөлгөөнийг дэлхий даяар өрнүүлье гэж байгаа. Дэлхий дээр нэг хүн 10 мод тарих юм бол өнөөдөр 7 тэрбум хүн 70 тэрбум мод тарина, ийм байдалд бид цөлжилтөөс хамгаалж чадна. Дараагийн нэг чухал бодлого бол усыг хамгаалахад чиглэсэн ерөнхийлөгчийн бодлого байдаг. Ерөнхийлөгч бол олон улсын ДАВОС-ын эдийн засгийн чуулганы усны зөвлөлийн гишүүн. Энэ хувиараа олон улсын арга хэмжээнд оролцохдоо Монгол улсад цэвэр усны судалгааг хийх олон улсын судлаачдыг урьж авчирч ажиллуулах талаар санал санаачилга гаргасан, энэ талаар амжилттай хэрэгжээд явж байна. Дараагийн чухал зүйл бол байгаль орчноо хамгаалах чиглэлээрх залуу үеийг хүмүүжүүлэх ерөнхийлөгчийн гаргаж байгаа санал санаачилгуудыг НҮБ зүй ёсоор үнэлсэн. Тухайлбал жил бүрийн 9-р сарын нэгэнд ерөнхийлөгч өөрөө манай улсын бүх дунд сургууль, их дээд сургуулийн оюутнуудад хичээл заадаг уламжлалтай болсон байгаа. Энэ хичээлийнхээ хамгийн эхний хичээлийг "Дэлхийн дулаарал ба Монгол улс" гэсэн сэдвээр заасан. Цаашид ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн програмд "Иргэний боловсрол" гэдэг хичээл ерөнхийлөгчийн санаачилгаар орох гэж байгаа. Энэ иргэний боловсролын гол тулгуур бүрэлдэхүүн нь байгаль орчныг хамгаалах чиглэлийн хичээл байх юм. Түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгч нэгэн чухал зарлиг гаргасан. Энэ нь уул уурхайн лиценз олголтыг зогсоосон. Ерөнхийлөгчийн ажлаа авч байхад манай улсын газар нутгийн 46 хувь нь лицензээр олгогдсон байсан. Тэгээд үүнийг зогсоосон нь байгаль орчинд ээлтэй шийдвэр болсон. Одоогийн байдлаар буцаж бодвол лиценз манай улсын газар нутаг лицензтэй талбайн хувь хэмжээ нь 17 хувь болтол буураад байна. Өөрөөр хэлбэл байгаль орчинд халтай уул уурхайн үйл ажиллагаанууд энэ хирээр хязгаарлагдсан гэсэн үг. Тэгэхээр энэ нь мөн нэг чухал шийдвэр болсон юм. Мөн түүнчлэн ерөнхийлөгч агаарын бохирдлын эсрэг хуулийг санаачилж улсын их хуралд өргөн барьж, өнгөрсөн жилд энэ хууль батлагдсан. Та бүхэн зарим нь очиж үзсэн байх. Өвлийн цаг ямар их агаарын бохирдолтой байдаг билээ? Монгол улс одоо болтол түүхий хар нүүрсийг түлсээр байгаа. Тэгэхээр Улаанбаатарын энэ бүс нутагт агаарын бохирдлыг энэ тэргүүнд цаг алдалгүй яаралтай байхгүй болгох хэрэгтэй юм гэсэн ерөнхийлөгчийн санаачилгын дагуу энэ хууль батлагдаад явж байна, ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Энэ бол маш үр дүнтэй арга хэмжээ болсон. Түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгч НҮБ-ын олон улсын бусад арга хэмжээнүүдэд хандаж уриалахдаа, нэгэнт Монгол улс цөлжилт их нэрвэгдэж байгаа орон болсныг та бүхэнд мэдрүүлмээр байна. Өөрөөр хэлбэл Монгол улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж байна гэж хэлээд засгийн газрыг говьд хуралдуулах санаачилгыг гаргасан. Учир нь усанд автаж байгаа Мальдив улс усан доор засгийн газраа хуралдуулсан, цөлд засгийн газар хуралдаж байгаа нь өөрөө цөлжилтийн эсрэг нийтийн анхаарлыг татах чухал арга хэмжээ болсон. Үүний дагуу 2010 онд Монгол улсын засгийн газар хуралдаж, дэлхийн дулаарлын асуудлаарх тусгай илгээлтийг НҮБ-д илгээсэн юм. Энэ бол мөн чухал арга хэмжээ. Түүнээс гадна, сэргээгдэх эрчим хүчийг сайн ашиглах чиглэлээр Монгол улсын ерөнхийлөгч маш идэвхтэй ажиллаж байна. Монгол улс бол сэргээгдэх эрчим хүчний диваажин гэдэг орон. Ялангуяа говь, цөлд жилийн бараг 300 орчим өдөр нь нартай байдаг. Салхины эрчим хүчийг ашиглах маш өргөн боломжтой гэх мэтчилэн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, энэ талд олон улсын хөрөнгө оруулалтын анхаарлыг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байна.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе