• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улс байгаль орчноо хамгаалах үр дүнтэй бодлогуудыг хэрэгжүүлж байна

CRI       (GMT+08:00) 2012-06-13 20:05:48

     Хамгийн сүүлд өнгөрсөн 5-р сард ерөнхийлөгчийн санаачилгаар Ази Европын орнуудын уулзалтын гишүүн орнуудын байгаль орчны сайд нарын уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, ус, цөлжилтийн асуудлаар тусгай хурал хийсэн байгаа гэх мэтийн ерөнхийлөгчийн байгаль орчны хамгаалалтын чиглэлээр явуулж байгаа санал санаачилгууд НҮБ-д зүй ёсоор үнэлэгдсэн учраас энэхүү шагналыг хүртсэн юм.

     Сарантуяа: За, мэдээж Хятад Монгол хоёр орон бол уул усаараа залгалдсан хөрш орон, Монгол улс цөлжилтөд нэрвэгдэж байгаа гэж та саяхан ярилаа. Хятад улсын хувьд ч энэ асуудал тулгарч байна. Энэ нь мөн дэлхийн чанартай асуудал болж байна. Хятад Монгол хоёр орон байгаль орчноо хамгаалах чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах ёстой гэж та үзэх бэ?

     Батзаяа: цөлжилттэй тэмцэн байгаль орчноо хамгаалах бол хил хязгааргүй асуудал. Энэ бол нэг орны асуудал биш, ялангуяа хиллэж байгаа хөрш орнууд хамтарч нэгдсэн бодлоготой ажиллах ёстой. Тухайлбал манай хоёр орны хувьд сайн мэдрэгддэг хүмүүс түүрэн гэж нэрлэдэг, маш нарийн ширхэгтэй элсэн шуурга сүүлийн үед цөлжилт нэмэгдсэний хэрээр маш их болсон. Энэ элсэн шуурга хаанаас гаралтай бэ гэж олон улсын эрдэмтэд маргадаг. Гурван жилийн өмнө Улаанбаатар хотноо олон улсын эрдэмтдийн эдийн хэлэлцээр болсон. Энэ элсэн шуураг Монголын говиос гаралтай юу, эсвэл бүр хойноос ирж байна уу, Хятад улсаас байна уу. Тэгвэл хаанаас гаралтайг тогтоох юм бол яаж тэр бүс нутагтай энэ элсэн шуургыг зогсоох, моджуулах ажлыг хийх юм бэ гэсэн асуудлаар эрдэмтэд тусгай хуралдаж байсан.

     За, манай говийн бүс нутгийг яахын аргагүй, ялангуяа Хятадтай хиллэж байгаа тэр нутгийг моджуулах, ногоон хэрэм барих шаардлагатай байгаа. Хятад улс сүүлийн үед цөлжилттэй тэмцэх талаар маш үр дүнтэй бодлого явуулж байгаа. Мод сайн тарьж байгаа нь харагддаг. Жил ирэх тусам хил дагуу хотод тарьсан модны хэмжээ маш их нэмэгдсэн байгаа нь харагддаг. Бид нар бас туршлага авах ёстой.

     Ногоон хэрэм байгуулах тухай Монгол улсын ерөнхийлөгч санал гаргаж байсан. Ногоон хэрэм гэдэг нь модыг хэлж, модоор хэрэм барьж, өөрөөр хэлбэл цөлжилтөөс үүдэлтэй элсэн шуургын нүүдлийг зогсооё, хоёр орон энэ асуудалд ялангуяа хилийн дагуу бүс нутгууд хамтын ажиллагааныхаа нэг гол сэдэвт байгаль орчныг хамгаалах чиглэлээр яаж хамтарч ажиллах бэ гэдэг асуудлыг ярилцдаг. Үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлж байгаад бид баяртай байдаг.


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе