• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жин Ганшань ууланд ирсэн зочин

CRI       (GMT+08:00) 2011-01-10 15:28:38

   

      Эрхэм сонсогчид оо, сайн байцгаана уу? Одоо та бүхэн Хятадын Олон улсын радио, Хятадын Жянши мужийн аялал жуулчлалын газрын хамтран зохион байгуулж буй "Үзэсгэлэнт Жянши нутаг" аялал жуулчлалын уралдаант тусгай нэвтрүүлгийг сонсож байна. Жин Ганшань уул Жянши мужийн баруун өмнөд хэсэг, Жянши муж болон Хүнань мужийн хил дамнасан Лүө Сяо нуруудын дунд хэсэгт оршдог байгалийн үзэмжээр дэлхийд алдартай уул юм. Өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэнд Жин Ганшань уулын өнгө төрх болон энд амьдарч байгаа ард иргэдийн аж амьдралаас танилцуулах болно.

      Нэвтрүүлэг эхлэхээс өмнө сонсогч та бүхэнд хоёр асуулт үлдээж байна.

      Нэг, Таны сонсож буй Жянши ардын дууны нэр юу вэ?

      Хоёр, Жин Ганшань уул хэдэн том үзэсгэлэнт бүстэй вэ?

      Эрхэм сонсогчид оо, одоо та бүхэн "Жин Ган ууланд ирсэн зочин" хэмээх Жянши ардын дуу сонсож байна. Өнөөдөр бид энэ нутгийн дуугаар нэвтрүүлгээ эхэлж, Жин Ганшань уул, эндхийн хүн ардын зан заншил, амьдралын өөрчлөлтөөс танилцуулахаар бэлтгэлээ.

     Уулын дуугаа дуулах нь Жин Ганшань хүний уламжлалт заншил, мөн ирсэн зочдыг угтаж дайлах нэг өвөрмөц хэлбэр юм. Жил бүрийн баяр ёслолын өдрөөр садан төрөл, ойр хавийн хүмүүс хуран цугларч, дууны уралдаан явуулдаг байжээ.

     Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр нутгийн дууны үг ая ч өөрчлөгдөж байна. Урьд Жин Ганшань уулын район зам харилцаа бөглөгдмөл ядуу бүс нутаг байжээ. Гэвч эдүгээ өөр болсон байна. Өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогын үр өгөөжөөр эндхийн хүмүүс ядуу байдлаасаа салжээ. Нар жаргамагц өрх бүрийн тооноор гэрэл гялалзаж, хүмүүс аль нь гэрэл, аль нь од болохыг ялгаж чадахаа байчихдаг. Жуулчин эмэгтэй Сён хэлэхдээ:

      Жин Ганшань ууланд үдэш болоход айл бүрийн гэрэл гялалзаад гэгээн цагаан өдөр шиг л болдог, энэ нь надад "Тэнгэрийн хотын гудамж" гэсэн шүлгийг санагдууллаа гэжээ.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе