• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жин Ганшань ууланд ирсэн зочин

CRI       (GMT+08:00) 2011-01-10 15:28:38

    

      Өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогын үрээр олон жил хаалттай байсан уулын тосгон нээлттэй болж, Жин Ганшань уул олон газрын зочдыг хүлээн авах болжээ. Хуучин уулын тосгон одоо Ази, Европ, Америк, Латин Америк тивийн арав гаруй орон болон бүс нутагтай эдийн засгийн хамтын ажиллагааны харилцаа тогтоожээ. Жин Ганшань уулын хулсаар хийсэн зуу гаруй төрлийн өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүн эдүгээ уулын тосгоноосоо гарч, дэлхийн олон газар борлогдох болжээ.

     Үнэхээр Жин Ганшань уулын хөгжил асар түргэн байна. Өдөр бүр шинэ хувиралт гарч байна. Та хар даа, хуучин түлээ үүрдэг байсан уулын зам үгүй болж, өргөн засмал замаар авто машин сүлжилдэх болжээ. Шинэ давхар байшин, шинэ гудамж, шинэ цэцэрлэг хаа сайгүй харагдах болжээ. Жин Ганшань хотын намын хорооны дарга Мэй Лимин хэлэхдээ,

      Бид Жин Ганшанийг хэрэм хашаагүй музей гэж нэрлэдэг, та нар ажлын алжаалаа тайлахыг хүсвэл энд ирж, амарч болох юм.

      Жин Ганшань уул түүх дурсгал, байгалийн гоо сайхныг зэрэг хослуулсан бөгөөд байгалийн үзэсгэлэнт бүсийн нийт талбай 210 гаруй хавтгай дөрвөлжин километр,Чи Пин, Лун Тань, Би Жяшань зэрэг 8 том үзэмжит бүс, 60 гаруй байгалийн цэгтэй, аялал жуулчлалын асар их нөөцтэй юм.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе